ЭМЯ: 46 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 2801 боллоо

Эрүүл мэндийн яам болон Халдварт өвчин судлалын үндэсний төвөөд коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1677 хүний шинжилгээний хариу гарснаас 46 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. 46 тохиолдол нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 45 хүнээс илэрсэн байна. Харин нэг тохиолдол нь "Нэг хаалга, нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд илэрчээ.

Шинээр илэрсэн 46 тохиолдлыг харьяаллаар нь авч үзвэл Баянгол дүүргээс долоо, Баянзүрх дүүргээс 16, Сонгинохайрхан дүүргээс гурав, Хан-Уул дүүргээс 14, Чингэлтэй дүүргээс дөрөв нь бүртгэгджээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 27 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Харин одоогийн байдлаар 689 хүн коронавирусийн халдвараа эмчлүүлж байгаа юм байна. Тэдний нэг нь маш хүнд, долоо нь хүнд, 62 нь хүндэвтэр байгаа ажээ. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай