Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 254 иргэн эх орондоо ирж байна

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 19:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

Тус нислэгээр БНСУ-аас 187, Америк, Австрали, Канад, Зүүн Өмнөд Азийн улсаас 67 буюу нийт 254 иргэн эх орондоо ирнэ.

Эдгээр иргэдийн 15 нь өндөр настан, 26 нь эрүүл мэндийн шалтгаантай, 49 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 11 нь жирэмсэн, 56 нь хүндэтгэн үзэх шалтгаантай, 86 нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тасалбараа авсан, 11 нь түр саатруулах байранд байсан иргэд байна.

Иргэдийг Тоёоко Инн зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)