ЭМЯ: 41 хүнээс халдвар илэрсний 20 нь халдвартай иргэдийн ойрын хавьтлууд байна

Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Монгол Улсын хэмжээнд нийт 2907 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн  24 цагт нийт 41 тохиолдол илэрлээ. Үүний 40 нь Улаанбаатарын иргэдээс, нэг нь  Алтанбулаг боомтоос татан авсан иргэдийн дундаас илэрсэн байна.

Одоогоор нийт 643 хүн эмчлүүлж байгаагийн дунд хүнд 8, нэн хүнд 1 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа гэлээ. 

Дотоодоос халдвар авсан 40 тохиолдлын 20 нь “Нэг хаалга Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд халдвар илэрсэн хүмүүсийн хавьтал, 14 нь хяналтад авсан голомтын ойрын хавьтлаас тандалтаар илэрсэн. Зургаан хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлал явагдаж байна" гэв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай