ЭМЯ: 48 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 3000 болов

Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Хоёрдугаар сарын 25-нд нийт 13108 хүнд шинжилгээ хийхэд, 48 хүнээс коронавирус илэрлээ.

Улаанбаатар хотод 48 тохиолдол илэрсэн. 43 хүн нь голомтлон тархсан халдварын ойрын хавьтлаас илэрсэн. Хоёр тохиолдол нь "Нэг хаалга-нэг шинжилгээний хүрээнд илэрсэн. Харин гурван тохиолдлын халдварын эх уурхайг тодорхойлох, хавьтал судлалыг хийж байна. 

Сүүлийн 24 цагт халдвар илэрсэн байршлыг танилцуулбал, 

  • Баянгол дүүрэгт 7
  • Баянзүрх дүүрэгт 16,
  • Хан-Уул дүүрэгт 11, 
  • Сүхбаатар дүүрэгт 5
  • Сонгинохайрхан дүүрэгт 9 тохиолдол илэрсэн. 

Улсын хэмжээнд нийт 3000 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 2333 хүн нь эдгэрээд байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 31 хүн эдгэрсэн гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай