Б.Амархүү: Цаг хугацааг эргүүлж болдогсон бол ...

Хоёр жилийн ялаар шийтгүүлээд байсан дуучин Б.Амархүү Сар шинийн өмнө хугацаанаасаа өмнө суллагдсан билээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.

"Сайн байцгаана уу? Сайхан хаваржиж байна уу? Амархүү би та бүхнийхээ амрыг эрэн мэндчилж байна аа. Би өөрийнхөө гоомой алхмын уршгаар төрүүлж өсгөсөн хайрт аав,ээж, амраг хань алаг үр, ард түмнийхээ итгэлийг алдаж, хуулийн хариуцлага хүлээсэн билээ. Амьдралдаа би дэндүү гоомой, том алдаа хийсээн. Цаг хугацааг эргүүлж болдогсон бол гэж хоёр жилийн өмнөх тэр нэгэн өдрөөс хойш тархи, зүрх минь өнөөдрийг хүртэл шаналан цохилсоор. Та нарын минь надад хандаж бичсэн, хэлсэн бүхий л зүйлийг би маш зөвөөр ойлгон ухаарч байна. Та бүхний минь хэлсэн хатуу, зөөлөн бүхий л зэмлэл, зөвлөгөө миний туулж өнгөрүүлсэн хүнд хэцүү өдрүүдэд сургамж, сургааль, болон надад ухаарал хайрласаан.

Би ард түмэндээ үзэгчдэдэ хайртай учраас өөрийнхөө дуу хоолойг сайн сайхны төлөө, залуучуудынхаа зөв амьдралын төлөө тууштай өргөх болно оо. Миний хайртай ээж минь, аав минь, хайрт хань минь, үр минь, Миний Монголын ард түмэн минь, залуучууд минь алдсан надад итгэл өгч тосоод авахыг бодоорой. Надад итгэж, намайг дэмжээсэй гэж хүсч байна. ХҮҮ НЬ ДАХИН ИТГЭЛИЙГ ТАНЬ АЛДАХГҮЙ ЭЭ. Та нарыгаа гүнээ хүндэтгэсэн Б.Амархүү" гэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • Зочин (202.55.188.101)

    2021-03-03

    Ард түмнийхээ итгэлийг хүлээгээд зөв үлгэр дууриалал үзүүлээрэй.Хэтэрхий тансаг амьдрал хүнийг буруу зам руу түлэхтгийн тод жишээ боллоо доо

  • Zochin (202.126.88.193)

    2021-03-03

    Aldaa gargadaggvi hvn gej baihgvi odoo uhaaraď yu chddagaal haruulah heregtei shvv ard tvmen chin hvleegeed l abnaa

  • С Оюун чимэг (66.181.161.30)

    2021-03-02

    Сайн байна уу дуучин дүү минь чамд маш их итгэж байна Дахиж алдах эрх байхгүй шүү Хүн нэг алдаж болно хоёр гэж байхгүй шүү үү Дүү минь аав ээж хань үрхүүхэд ард түмэн чинь хүлээж байна Дуучин дүүдээ амжилт хүсье

  • Зочин (192.82.74.78)

    2021-03-02

    За яахав эр хүн алдаж болно ухаарч байгаа чинь сайн хэрэг.

  • Тоосго өрөөд сур (59.153.114.218)

    2021-03-02

    Үхсэн баас юу хийсэн гэж тодороод байгаа юм бол.Эр эм нь мэдэгдэхгүй гоншигнож ярьж дуулсан амьтан л бдаг шүү дээ.

  • asuudalguieee amarhvv (198.16.66.100)

    2021-03-02

    asuudalguiee amarhvv. chamaig bid huleej avna. harin ard tumniihee itgeliig dahin bitii aldaaria

  • Д.Нарантуяа (64.119.21.244)

    2021-03-02

    Зөв хүү минь ухаарал хамгийн чухал одоо чамаас өөрөөс чинь шалтгаалан ард түмэн уран бүтээлийг чинь хүлээж байгаа үзүүлээд өгдөө