Улаанбаатарт өдөртөө 0 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр  хүйтний эрч суларч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна.

2021 оны 03 дугаар сарын 03ы 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар цас орохгүй. 

Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Хүйтний эрч суларч Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Дархадын хотгор, Завхан голын эхээр 5-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 7-12 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 0-2 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр. 1-3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 0 градус орчим байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)