ХӨСҮТ: Коронавируст халдварын 32 тохиолдол бүртгэгдлээ

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 17529 хүний шинжилгээний хариу гарч, 32 хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрчээ.

Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 3032 болж байна. Үүний 2513 нь дотоодоосоо халдвар авсан хүмүүс юм. 

Шинээр бүртгэгдсэн 32 тохиолдол нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгджээ. Эдгээр тохиолдлыг харьяаллаар нь авч үзвэл Баянзүрх дүүрэгт 14, Хан-Уул дүүрэгт 13, Сонгинохайрхан дүүрэгт дөрөв, Сүхбаатар дүүрэгт нэг тохиолдол бүртгэгдсэн байна. 32 тохиолдлын 31 нь өмнө нь илэрсэн тохиолдлуудын хавьтал юм байна. Харин нэг хүнийх нь халдварын эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байгаа гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай