МАН-ын Хяналтын Ерөнхий Хороо шилдгүүдээ шалгарууллаа

Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хороо Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой, Эх орончдын өдрөөр 2020 оны шилдэг Хяналтын байгууллагаа шалгаруулж Хяналтын Ерөнхий Хорооны анхны дарга, Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Дарьзавын Лосолын  нэрэмжит цом, өргөмжлөлтөөр шагналаа.
 

2020 онд намын дүрмийн биелэлт, хэрэгжилтэд хяналт тавих, зөвлөн туслах, соён гэгээрүүлэх ажил үйлсээрээ Нийслэлийн Монгол Ардын Намын Хяналтын хороо тэргүүлж Шилдэг Хяналтын байгууллагаар шалгарсан бол Дархан-Уул, Дорноговь аймгийн Монгол Ардын Намын Хяналтын хороод тусгай байрт шалгарлаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)