МАН, МАХН нэгдсэнээр улс орноо хөгжүүлэхийн төлөө дайчин шударга зүтгэнэ

Монгол Улсын Ерөнхий сайдаар болон төрийн өндөр албан тушаал хашиж байсан 14 ахмад  "Эх орончдын өдөр"-өөр МАН, МАХН-ыг нэгтгэх уриалга гаргаад байсан. Тэгвэл дээрх уриалгаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд гардууллаа. 

МАН-ын ахмад гишүүд болох Монгол улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, АИХ-ын дарга асан Ж.Гомбожав, Д.Цэвээнжав, Ө.Дорждэрэм, Ч.Хурц тэргүүтэй эрхмүүд дээрх уриалгыг гурав дахь удаагаа гаргаад байгаа юм. 

 

Түүхт ойн жил МАН, МАХН нэгдэх талаар яриа хэлцэл өрнөж байгаад тус хоёр намын ахмадууд ихэд талархаж байгаа бөгөөд намууд нэгдсэнээр, улс орноо хөгжүүлэх, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө дайчин шударга зүтгэнэ хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.

 

Тус уриалгад ": МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга танаа:

Их жанжин тэргүүтэй Монголын эх орончид эвлэлдэн нэгдэж, Монгол оронд улс төрийн анхны нам МАН байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Энэ түүхт ой бол МАН-ын удирдлаган дор Монгол оронд ардын хувьсгал ялж, эрх чөлөөт тусгаар тогтносон дэлхийд данстай бүрэн эрхт Монгол улсыг байгуулж, манай ард иргэд эрүүл саруул өсөж, гэгээрэн боловсорч, аж үйлдвэр, ардын аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхай зэрэг ардын аж ахуй, соёлын бүх салбарыг үүсгэн хөгжүүлж орчин үеийн хот тосгонуудын барьж байгуулсан хөгжил дэвшил ариун цагаан хөдөлмөр, их бүтээлийн 100 жилийн ойн түүхэн баяр юм. Энэхүү түүхт ойгоо угтаж МАН, МАХН-ын удирдлагын хүрээнд болон манай хоёр намын гишүүдийн дунд үзэл бодол гарал үүсэл нэгтэй хоёр нам нэгдэх тухай яриа хэлцэл өрнөж байгаад МАН-ын болон МАХН-ын ахмад гишүүд бид гүнээ талархаж, дэмжиж байгаагаа баяртайгаар илэрхийлж байна. Монгол оронд үүссэн нөхцөл байдалд хамтын мэргэн оюун ухаанаараа нухацтай дүгнэлт хийж МАН, МАХН-аа чин шударгаар нэгтгэж улс орноо хөгжүүлэх, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө дайчин шударга зүтгэх, мэдлэг чадвартай, нэр хүндтэй эх оронч удирдах боловсон хүчнүүд энэ хоёр намд бэлэн байгааг намын ахмадууд бид итгэл дүүрэн байна. МАН, МАХН-ын удирдлага та бүхэн түүхт 100 жилийн ойн үеэр хоёр намаа нэгтгэх түүхэн шийдвэр гаргахыг намын ахмад гишүүд бид чин сэтгэлээсээ хүсэн хүлээж байгаагаа дахин илэрхийлье. МАН, МАХН-ыг нэгтгэхийн төлөө ахмадууд бидний уриалгыг дэмжиж, намаа нэгтгэхийг намын бүх гишүүнд хандан уриалж байна” гэжээ. 

Үүний хариуд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:  "МАН-ын 100 жилийн ойгоор тодорхой хэмжээний амжилт бүтээлтэй тэмдэглэж байна. Энэ цаг үед МАН-аас арав гаруй жилийн өмнө өрх тусгаарласан МАХН-тай 100 жилийн ойгоо тодорхой түвшинд хамтарч тэмдэглэхээр ойлголцолд хүрсэн. Цаашид хоёр нам нэгдэж, улс төрийн ажлаа үргэлжлүүлэх ёстой гэсэн санаачилга нэлээд гарч байна. Намын анхан болон дунд шатны байгууллагууд ч энэ талаар ярьж байгаа.

 

Та бүхэн хоёр нам нэгдэх ёстой гэдэг санаачилгыг 2014 онд ч гаргаж, тухайн үеийн намын удирдлагын түвшинд хүсэлт шаардлага тавьж байсныг санаж байна. Гэхдээ энэ ажил өөрөө цаг хугацаа, нөхцөл байдлаас ихээхэн шалтгаална" хэмээв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • Zochin (66.181.161.22)

    2021-03-05

    Худлаа даа яасан ч худлаа

  • ганбаяр (168.235.198.135)

    2021-03-05

    Хоёр нам нэгдэхээс сөрөг хүчнийхэн их айж хэлэх үгээ олж ядаж, хэлсэн үг бүр нь өөрсдийнх нь толгойг ороож байгааг мэдэрч байгаа бол уу. Эвлэрэл, эв нэгдэл, ойлголцол, харилцан буулт хийх зэргийг ойлгож, ухамсарлаж чаддаггүй хүнийг юу гэж ойлгох вэ? 40-өөд намуудын 2 нь ч гэсэн нэгдээд улс орныхоо хөгжлийн төлөө хүчээ нэгтгэе гэж байхад буруу ишилсэн сүх шиг зан гаргаж байгаа нөхөд бусдаас, иргэд олон түмнээс зовдоггүй юм байхдаа.

  • (59.153.113.60)

    2021-03-04

    шал худлаа жүжиг одоо та нарт итгэх хүн үлдсэн үү

  • Зочин (202.55.188.106)

    2021-03-04

    Хуцдаг гуталнууд вэ? Та нарт энэ улс орныг хөгжүүлэх хугацаа маш их байсан. Одоо дуугүй л үхлээ хүлээ

  • У.хүрэлсүх (202.126.90.80)

    2021-03-04

    ..ЭЗЭН ХИЧЭЭВЭЭС ЗАЯА ХИЧЭЭНЭ..гэгчээр НОЁДУУД ХИЧЭЭВЭЛ ЭГЭЛ ЯДУУ АРД ИРГЭД НЬ ХИЧЭЭХИЙН ДЭЭДЭЭР ХИЧЭЭЖ ЗҮТГЭНЭ..шүү...нэгдэнэ гэдэг МАШ ТОМ .ЗҮРХ СЭТГЭЛИЙН АРИУН ДАЙН ЮМАА..НЭГДЭЭД ДАРАА НЬ НАМАА ЦЭВЭРЛЭНЭ...хөөгдсөн ОЛИГОРХИ ..МАФ -н бүлэглэлүүд нь БАРУУНЫ ТӨВРҮҮГЭЭ ЗУГТАХ БАЙХ...