Яаралтай шинжилгээ өгөх шаардлагатай иргэдэд албан тодорхойлолтоор үйлчилнэ

Нийслэл хотод коронавируст (Ковид-19) халдварыг илрүүлэх шинжилгээний 22 цэг ажиллаж байгаа бөгөөд Eruul.gerege.mn сайтад хандаж урьдчилан цаг авсан иргэдэд үйлчилнэ.

Зайлшгүй яаралтай /буяны ажил, хүний бие гэнэт муудах гэх мэт/ шалтгаанаар хөдөө орон нутаг явах иргэдэд аймгийн Онцгой комисс, аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тодорхойлолт, хамаарал бүхий иргэний баримт бичгийг үндэслэн НОК-ын Шуурхай штаб шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм.

 

Гуравдугаар сарын 4-ний 20:00 цагийн байдлаар Eruul.gerege.mn сайтад хандсан иргэдэд цаг олгосон байдлыг танилцуулъя.

 

Гуравдугаар сарын 5-нд 17450

Гуравдугаар сарын 8-нд 5560

Гуравдугаар сарын 9-нд 2000 гаруй цаг олгосон байна.

 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)