ХӨСҮТ: 24 цагийн хугацаанд 13206 хүнд шинжилгээ хийхэд 77 хүнээс коронавирус илэрлээ

Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 13206 хүнд шинжилгээ хийхэд 77 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод илэрсэн.

Нийт илэрсэн тохиолдлоос 71 хүн нь голомтлон тархсан халдварын ойрын хавьтлаас илэрсэн. Хоёр тохиолдлын халдварын эх уурхайг тодорхойлох тандалт судалгаа хийж байна. Нэг шинэ голомт бүртгэгдсэн.

Одоогоор нийт 696 хүн эмчлүүлж байгаагаас гурван хүний биеийн байдал маш хүнд байна. Нэг доор олон хүн цуглах нь халдвар тархах эрсдэл өндөр болохоор олон хүн баяр тэмдэглэхгүй байхыг зөвлөж байна" гэлээ. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай