Вакцинд хамрагдсан хүмүүсийн 40 хувьд хөнгөн төрлийн хариу урвал илэрсэн гэв

 Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны (2021.03.04) хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт вакцинжуулалтын үйл явцын талаар тодруулж, эрчимжүүлэхтэй холбоотой санал хэлэв. 

Энэ үеэр эрүүл мэндийн сайд хэлэхдээ "Энэ төрлийн вакциныг Монгол Улс анх удаа хэрэглэж байгаа учраас төлөвлөсний дагуу эхний ээлжинд хийсэн хүмүүсийн хариу урвалыг тандах шаардлагатай байсан гэдгийг Эрүүл мэндийн сайд хэлэв.

Өнөөдрийн байдлаар вакцинд хамрагдсан хүмүүсийн 40 хувь хөнгөн төрлийн буюу толгой эргэх, дотор эвгүйрхэх, ядрах гэх зэрэг хариу урвал илэрсэн гэлээ. Цаашид төлөвлөгөөний дагуу вакцинжуулалтыг эрчимжүүлэх боломжтой гэдгийг тэрбээр тайлбарлав.

Түүнчлэн С.Бямбацогт гишүүн хувийн хэвшлийн байгууллагуудад Монгол Улсад зөвшөөрөгдсөн вакциныг худалдан авах, иргэдэд үйлчилгээ үзүүлэх бололцоог нээх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. Одоогоор Эрүүл мэндийн яаманд гурван байгууллага энэ талаарх хүсэлтээ ирүүлсний шийдвэрлээд, холбогдох зөвшөөрлийг олгоод байгаа" гэлээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)