МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар А.Бүрэнбаатар томилогджээ

Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалт дуусч, А.Бүрэнбаатар ерөнхий захирлаар томилогджээ. А.Бүрэнбаатар нь МҮОНРТ-ийн сэтгүүлчээр ажиллаж байсан юм.

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад 15 хүн материалаа ирүүлсэн байна. Тодруулбал, Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан сэтгүүлч Б.Ууганбаяр болон сэтгүүлч А.Бүрэнбаатар,  “Bat Solution Partners” компанийн гүйцэтгэх захирал Г.Баярхүү, сэтгүүлч Р.Гандиймаа, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр, МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Г.Гэрэл, “TV5” телевизийн ерөнхий редактороор ажиллаж байсан сэтгүүлч Э.Дагиймаа, “Playboy Mongolia” сэтгүүлийн ерөнхий редактор Н.Болормаа, Т.Бат-Оргил нар нэр дэвшсэн юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Ж.Энхбаяр (192.82.67.181)

    2021-03-06

    Энэ оройн амар амгаланг айлтгая,энхрий хайрт сэтгүүлчдээ та нар өөрсдөө л А.Бүрэнбаатарыг сонгосон шүү.Дараа нь тэрний ч шахааны хүн мүн энэ тэр гээд шаагилдацгаагаад унав аа.Ер нь хамгийн их урвадаг шарвадаг "ҮЗЭГ"-ээ худалддаг нөхөд сэтгүүлч хэмээгдэх Н.Энхбаяр,Ц.Элбэгдорж, М.Оюунчимэг,Шилэн хэмээх Цогоо,Ганбаяр нараас харахад тодорхой ер нь та нар ч хэцүү нөхдүүддээ...