Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсад эмэгтэйчүүдийг цэрэгт явуулах асуудлыг хуульчилна гэж яриагүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөшигийн хөндийд байрлах шинэ нисэх онгоцны буудалтай танилцаж байна.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчийн -Эмэгтэйчүүдийг цэрэгт явуулах асуудал бодит ажил хэрэг болох уу? гэсэн асуултад “Өчигдөр Жендэрийн үндэсний хорооны хурал эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тал дээр далайцтайгаар ажиллах чиглэлээр хурал болж өнгөрсөн.

Ерөнхий сайдын хувьд 3-4 асуудлыг хөндсөн. Нэгдүгээрт, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг баяр гэдгээс нь илүү эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах гэдэг асуудлаар ярихыг хүссэн.

Хоёрдугаарт, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд анхаарлаа хандуулъя гэсэн. 1950-аад оны үед зарим улс оронд авч хэрэгжүүлж байсан арга хэмжээний нэг нь цэргийн албыг хаалгуулж байсан гэдгийг ярьсныг тасалж, аваад буруугаар ойлгуулсан байна.

Дээрх миний авсан жишээнүүд нийгэмд буруу, зөрүү ойлголт төрүүлсэн бол уучлалт хүсье.

Баярынх нь өмнө бухимдуулсан бол уучлаарай. Гэхдээ ер нь аливаа зүйлийн хэлбэр бус агуулгад ач холбогдол өгч байхыг хэвлэл мэдээлэл болон ард иргэдээсээ хүсэж байна" гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)