ХӨСҮТ: Өчигдөр 21626 хүнд PCR шинжилгээ хийхэд 67 хүнээс халдвар илэрлээ

Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ. Гуравдугаар сарын 6-ны өдөр  21626 сорьц шинжилснээс 67 хүний шинжилгээнд халдвар илэрчээ.  Үүнд өмнөх халдваруудын тандалт ойрын хавьтлаас илэрсэн 62 тохиолдол байгаа бол 5 халдварын эх үүсвэрийг судалж байна. Мөн 63 тохиолдол нь Улаанбаатар хотоос илэрсэн бол Төв аймгийн Зуунмод сумын 4 иргэний шинжилгээ эерэг гарлаа.

Шинэ тохиолдлуудын 51 хүнд нэг дэх удаагийн шинжилгээгээр, 11 хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр халдвар илэрчээ. Шинэ тохиолдлуудыг байршилаар авч үзвэл

  • Баянзүрх дүүрэг- 20
  • Баянгол дүүрэг- 13
  • Сүхбаатар дүүрэг- 5
  • Сонгинохайрхан дүүрэг- 4
  • Чингэлтэй дүүрэг- 4
  • Хан-Уул дүүрэг- 17
  • Төв аймаг Зуунмод сум- 4 тохиолдол илэрчээ.

Шинээр батлагдсан тохиолдлуудын дунд Архангай аймгийн Чулуут суманд зорчсон нэг иргэн байгаа тул ойрын хавьтлын 26 хүнийг тусгаарлажээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай