Боловсролын салбарын ажилчид дархлаажуулалтад хамрагдлаа

Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн бөгөөд эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг эхний ээлжинд хамруулсан билээ. Харин гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн бусад салбарын ажилтнуудыг дархлаажуулалтад хамруулах үйл ажиллагаа явагдаж байна.

Тухайлбал, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гааль, цахилгаан, дулаан, ус суваг зэрэг үйл ажиллагаа нь тасралтгүй явагдах ёстой салбарын ажилтнуудыг хамруулаад байгаа юм. Мөн энэ долоо хоногоос худалдаа, үйлчилгээ, боловсролын байгууллагын багш ажилчдыг вакцинжуулж байна. Хүүхдийн ордон дахь дархлаажуулалтын цэгт Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг боловсролын салбарын ажилчид өнөөдөр дархлаажуулалтад хамрагдаад байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Kenchbish (203.91.115.49)

    2021-03-13

    Дээд боловролын байгууллагууд хэдийд боловсролын байгууллагын хүрээнд багтаж профессор багш ажилтан ажилчид нь вакцинжуулалтанд хамрагдах юм бол доо С