“Оллоо” онлайн дэлгүүрт борлуулагч өөрөө бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийтлэх боломжтойгоороо онцлогтой юм

Интернэт бидний амьдралыг баяжуулан, өдөр бүр шинэ боломжуудыг нээж өгсөөр байна.  Үүний нэг нь онлайн худалдаа юм. Шинэ үеийн завгүй амьдралын хэв маягт зохицсон, цаг хугацаа хэмнэсэн энэхүү үйлчилгээ хөгжлийн шинэ түвшинд хүрч, технологийн дэвшилтэй хослох болжээ.  АНУ болон Барууны өндөр хөгжилтэй орнуудад Amazon, eBay зэрэг онлайн дэлгүүрүүд голлож байгаа бол БНХАУ-ын зах зээлд Алибаба хэрхэн томорч байгааг бид харж байна.

“Оллоо” ХК нь үйл ажиллагаа явуулах хугацаандаа вэб программчилал, онлайн зар сурталчилгаа, үйлчилгээгээрээ өөрийн гэсэн байр сууриа олсоноос гадна өнгөрсөн 17 жилийн хугацаанд Оллоо англи хэлний зайн сургалт,Оллоо GPS, Оллоо зурагт  зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Мөн Монголчууд цахим түүх сонсдог CD-1 төслийг түүхч Д.Өлзийбаатартай хамтран амжилттай хэрэгжүүлэн ажилласан. Улмаар шинээр гарч буй техник, технологийн дэвшлийг өөрийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр зорьж ажиллаж байна.

Энэ ч үүднээс 2019 оноос эхлэн  “Оллоо” онлайн дэлгүүрийг ажиллуулж эхэлсэн бөгөөд олон улсын стандартад нийцсэн чанартай бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд үйлдвэрийн үнээр нь, ямар ч ашиг нэмэлгүйгээр хүргэхийг зорьж ажилласан.

Тэгвэл өнөөдөр “Оллоо” онлайн дэлгүүр нь шинэ өнгө төрх, шинэ шийдэлтэйгээр шинэчлэгдэн нээгдэж байна. Энэхүү шинэ худалдааны сайт маань зөвхөн бараа бүтээгдэхүүн гэлгүйгээр ажил үйлчилгээ, бүх төрлийн бизнесийг  сурталчилах ба мөн борлуулагч бизнес эрхлэгч та өөрөө веб сайтад мэдээллүүдээ оруулдагаараа онцлогтой юм.

Манай хамт олны зүгээс сайтад мэдээллээ оруулахад хамгийн хялбар ойлгомжтой байхаар шийдэж өгсөн ба та хэрэглэгчээр бүртгүүлээд өөрийн бараа бүтээгдэхүүн, бүх төрлийн ажил үйлчилгээгээ Оллоо онлайн шопод нийтлэх боломжтой. Таны нийтэлсэн бараа бүтээгдэхүүн,ажил үйлчилгээ, бүх төрлийн зарыг Оллоо телевиз болон бусад 5 телевизийн оргил цагуудаар сурталчилан мөн фэйсбүүкт зорилтот хэрэглэгчидэд нь хүргэж өгөх юм.

Иймээс худалдаа үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй үндэсний үйлдвэрлэгч, импортлогч хувь хүн, албан байгууллагууд,бүх төрлийн ажил үйлчилгээ эрхлэгч та бүхнийг бидэнтэй хамтран ажиллаж бараа бүтээгдэхүүн,ажил үйлчилгээгээ сурталчлан хамтран ажиллахыг урьж байна.


 

https://shop.olloo.mn/
https://www.facebook.com/ollooshop
Холбоо барих: 772 01100, 8811 9842
Мэйл хаяг:shop@olloo.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)