Л.Оюун-Эрдэнэ: Том толгойлсон нөхдөд хариуцлага тооцож шаардлагатай бол ажлаас нь чөлөөл

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар нар өнөөдөр өглөө нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнд хариуцлага тооцохыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт анхааруулжээ. 

Тэрээр "Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцдэг төрийн албан хаагч гэж байж болохгүй. Тэр ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд анхааруул. Том толгойлсон нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. Л.Халтар сайд шаардлагатай бол ажлаас нь чөлөөл. Их олон юм сонсогдоод байгаа шүү" гэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (125.174.209.139)

    2021-04-02

    Оюун Эрдэнэ сайдаа, наад ХӨСҮТ-ийн Баттөр гэдэг захирал чинь худлаа нөхөр байна. Улаан бүсээс Шадарын эхнэр гээд явуулж л байдаг. Мэдээж наад эмч нар нь яах вэ гэж даргаасаа асуусан л байж таарна. Тиймд мэргэжлийн тал дээрээ сайдтайгаа ч ам зөрөөд баттай зогсож чаддаг Нямхүү даргыгаа олж ирж буцааж тавиад наад эмнэлэг, наад халдвараа хумь гэдэг үүрэг даалгавараа өгж үз өөр арга байхгүй.