ЭМЯ: 575 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас барлаа

Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 575 хүнд халдвар илэрчээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 12 226 боллоо.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд бүгд дотоодын, үүнээс зургаа нь эмнэлгийн шалтгаант халдвар байгаа юм.

Улаанбаатарт шинээр 456 тохиолдол бүртгэгдсэнээр нийт 10093, орон нутагт 113 нэмэгдэж, нийт 1700 тохиолдол боллоо. Ерөнхийдөө Дундговь, Өмнөговь, Говь-Алтайгаас бусад бүх аймагт халдвар тархжээ. 24 цагийн хугацаанд 4 хүн нас барсанаар коронавирусийн шалтгаант нас баралтын тоо 17 боллоо. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай