Доройтсон газрыг хэрхэн сэргээх вэ

Монголын говь, хээрийн бүс нутагт доройтол хөрс халцгайрах, элс хуримтлагдах хэлбэрээр илрэх нь элбэг. Энэ тохиолдолд хөрсийг тогтворжуулах шаардлагатай. 2020 оноос БОАЖЯ-наас эрчимтэй элсжиж буй бүс нутагт элс бэхжүүлэх ажлыг хийж байгаа билээ. Элсжилт нэмэгдэх бүс нутагт Элсний хамгаалалт хийснээр элсийг тогтворжуулж цаашлаад ургамалжуулах нөхцөлийг бүрдүүлж болно.

Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хөхморьт сумын "Дээдсийн хишиг түшээн" ХХК Их Монгол элсний урд захад ийм хамгаалалтыг туршин нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Энэ талбайг цаашид тогтворжуулах зорилгоор харьцангуй хөдөлгөөн саарсан элсэн гадаргыг суль, сульхир тарималжуулан ногооруулах төлөвлөгөөтэй. Ингэснээр нутгийн иргэдэд ч эдийн засгийн орлогын нэмэлт эх үүсвэр бүрдэнэ гэж тооцож байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)