ОНХС-гийн хөрөнгөөр хийх ажлын санал асуулгад 369656 иргэн оролцлоо

Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-гийн хөрөнгөөр 2022 онд хийх ажилд иргэдээс гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний хооронд санал авсан. Санал асуулгыг нийслэлийн есөн дүүргийн 171 хорооны иргэдийн дунд цахим, нээлттэй хэлбэрээр буюу “Smart UB” гар утасны аппликейшнээр зохион байгууллаа.

Тус цахим санал асуулгад Улаанбаатар хотын 18-аас дээш насны 800 мянган иргэн оролцох боломжтойгоос 369.656 иргэн оролцсон нь нийт санал өгөх эрхтэй иргэдийн 46.21 хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны цахим санал асуулгатай харьцуулахад иргэдийн оролцоо 3.2 хувиар өссөн үзүүлэлт юм.

Санал асуулгад оролцсон иргэдийг хүйсээр нь ангилбал, 170.275 буюу 46.1 хувь нь эрэгтэй, 199.093 буюу 53.9 хувь нь эмэгтэй байна.

Дүүрэг тус бүрээр иргэдийн оролцооны хувь

Нийтэлсэн: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)