Авто замын хажуу руу шатахуун тээврийн том оврын авто машин унажээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрик чиглэлийн авто замын хажуу руу шатахуун тээврийн том оврын авто машин унасан осол өчигдөр гарчээ.

Энэ тухай дуудлагыг онцгой байдлын алба дөрөвдүгээр сарын 14-ний 21:19 цагт хүлээн авсан байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 21:30 цагт очиход 12 тонн дизель түлш тээвэрлэж явсан шатахуун тээврийн авто машин авто замын хажуу руу унаж, гурван тонн дизель түлш асгарсан байсныг элс, шороо асган саармагжуулж 4 цаг 30 минутын хугацаанд ажиллажээ.

Онцгой байдлын ерөнхий газар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)