Өнөөдөр АстраЗенека вакцины хоёр дахь тунг 34 цэгт хийнэ

Монгол Улсад коронавирусийн эсрэг вакинжуулалтыг 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр эхлүүлсэн.

Тодруулбал, AstraZeneca вакцинаар эмч, онцгой байдал, цагдаагийн алба хаагч зэрэг хариу арга хэмжээний багт ажиллаж буй иргэдийг дархлаажуулсан юм. Эдгээр иргэний вакцины хоёр дахь тунг хийх хугацаа буюу 56 дахь хоног өнөөдөр таарч байна. Иймд дараах 34 цэгт хариу арга хэмжээний багт ажиллаж буй 13836 хүнийг дархлаажуулалтын хоёр дахь тунд хамруулахаар төлөвлөжээ.

Эргэн сануулахад, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар хоёрдугаар сарын 23-нд AstraZeneca вакцины эхний тунгаа хийлгэсэн. Иймд хоёр дахь тунгаа өнөөдөр хийлгэх учиртай.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)