Мөнгөн дэмжлэгээс хоцорсон иргэд нэр дээрээ олон данстай байна

Сангийн яамнаас өгч буй мэдээллээр 300 мянган төгрөгийг иргэдийн 94.9 хувьд (3.200.535) арилжааны банкуудаар дамжуулан шилжүүлээд байгаа юм. Харин мөнгөө аваагүй цөөн тооны хүн үлджээ. Мөнгөн дэмжлэгээс хоцорсон иргэдийн хувьд дийлэнх нь бичиг баримтгүй, улсад бүртгэлгүй, и-баримтын системд бүртгүүлээгүй болохыг албаны хүмүүс мэдээлж байгаа юм.

Гэхдээ И-баримтад бүртгэлтэй ч данс нь хаагдсан, тус системд өмнө нь бүртгүүлсэн ч и-мэйл хаяг, утасны дугаараа ашигладаггүй зэрэг олон шалтгаанаар иргэд 300 мянган төгрөгөө авч чадахгүй байгааг цахим орчинд шүүмжлэх болсон.

 

Одоогоор Сангийн яамнаас хэчнээн иргэн мөнгөн дэмжлэг аваагүй байгаа тоон мэдээллийг нэгтгэж буй аж. Тус яамнаас мэдээлснээр, зарим иргэний нэр дээр банкны 2-3 данс бүртгэлтэй байжээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • ПҮРЭВ-ОЧИР (66.181.161.118)

    2021-04-21

    Тэтгэвэрийн дансанд оруулчихаж болдоггүй юм боловуу. Тэтгэвэрийн дансаа ebarimtdaa холбосон бгаа ш дээ.

  • (103.212.116.76)

    2021-04-21

    иргэд өөрсдөө ямар ч хариуцлага байдаггүй нь мэдэгдэж байна даа

  • мягмаржав гантуяа (66.181.161.72)

    2021-04-21

    сайн байна уу баримт болохгү юм цалингийн дансаар оруулж болохгү юм уу ригистор хүртэл байж л байгаа хаана хандах уу

  • Ч.Алтаншагай (202.55.188.84)

    2021-04-21

    Би ганцхан тэтгэвэрийн данстай грүппт байдаг ХААН банкаар мөнгөө авдаг гэтэл орохгүй юм ебаримт бүртгүүлж чадахгүй бна