Ц.Даваасүрэн: Манайхныг хууль бусаар лоббидож, дэндүү ашигтай гэрээ байгуулсан Оюу толгойнхон буулт хийхгүй нь ойлгомжтой

- “ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОРЛОГООРОО ДАЛД УУРХАЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХИЙГЭЭД ЯВАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ БАЙСАН -

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.


-Оюу толгойн хэлэлцээр албан ёсоор хэзээ эхлэх вэ

Хэлэлцээрийн явц ямар шатанд явна?

-Засгийн газрын ажлын хэсгийн Оюу толгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээрийн эхний уулзалт болсон. хоёр тал өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн байгаа. тиймээс хэлэлцээр дөнгөж эхлэлийн шатандаа л явж байна.

-Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай “УИХ-ын

 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавихшаардлагатай бол санал боловсруулждүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хороог та ахалж байгаа

Түр хорооноос Засгийн газарт тодорхой хэдэн чиглэл өгсөн гэж сонссон.

 Ямар чиглэл өгөв?

-уих-ын түр хорооноос 20 заалт бүхий чиглэлийг Засгийн газарт хүргүүлсэн. Агуулга нь хоёр хэсгээс бүрдэж байгаа. нэгдүгээрт, Хөрөнгө оруулалтын гэрээнд монгол улсын эрх ашгийг хохироож байгаа заалтуудыг өөрчилж сайжруулах, цуцлах, тухайлбал, нөөцийн төлбөр дэлхийн жишигт хүргэж өсөн нэмэгдэх зарчмаар тооцох, зээлээр бус хөрөнгө оруулалт хийх замаар санхүүжүүлэх үүргээ биелүүлсэн эсэхийг нягтлах, менежемэнтийн төлбөрийг зардлаас тооцох бус ашигтай ажиллуулж үр дүнгээс тооцдог зарчимд шилжих, зээлийн өндөр төлбөр болон удирдлагын зардал нэрээр ашгаа авч буйг зогсоох, орлогоо монголын банкны дансаар дамжуулах, зардлын хэтрэлтийг нягталж тэЗү-ийг заавал мөрдөх гэх мэт асуудлуудыг хөндсөн. хоёрдугаарт, дубайн гэрээг цуцлах, энэ тохиолдолд, “рио тинто”-гийн дансандаа авсан 4.3 тэрбум ам.долларын зээл, 1.8 тэрбум ам.долларын зардлын хэтрэлтийг цуцлах гэх мэт асуудлуудыг тусгасан.

-Засгийн газар болон Түр хороо хоёр зарим асуудалд зөрчилтэй байгаа талаар гишүүд хэлж байсан.

 Ямар асуудалд зөрчилдөөд байгаа юм бэ.

 Нэгдсэн байр суурьт хүрч чадсан уу?

-Тийм асуудал байхгүй, байх ч боломжгүй. хуулиараа уих-ын гаргасан шийдвэрийг Засгийн газар буюу гүйцэтгэх засаглал хэрэгжүүлэх үүрэгтэй болохоос энэ нь таалагдахгүй байна гэж татгалзах боломж байдаггүй. нөгөө талаас гаргаж буй хар пиар л гэж ойлгож байна. өмнөх нөхцөл байдал өөрчлөгдсөнийг сайн мэдрэхгүй байх шиг байна. энэ удаагийн уих-д тэдний гар хөл болж байсан төлөөллүүд эрс багассан. Манай сонгуулийн мажоритар тогтолцооны гол давуу тал энэ шүү дээ. ард түмний шүүлтүүрээр тэд шүүгдсэн.

Монгол бол ардчилсан улс, ардчилсан сонгуулийн тогтолцоотой орон. Зарим нь хууль хяналтын байгууллагаар хянагдаж шалгагдаад, ялаа эдлээд явж байна.

-Та Дубайн гэрээг цуцлахыг дэмждэг гишүүдийн нэгЯагаад гэрээг цуцлах ёстой гээд байдаг юм бэЗарим эдийн засагчид цуцлалгүй нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй талаар ярьдаг шүү дээ?

-Дубайн гэрээг цуцлах асуудлын гол нь манай 2023 оноос авч эхлэх ёстой байсан ногдол ашгийг 2051 он хүртэл хойшлуулсан 4.3 тэрбум ам.долларын зээлийг цуцлах явдал шүү дээ. Гэрээ цуцалсан гээд биднийг хохироож буй зээлийг нь үлдээчих юм бол ямар ч ач холбогдол байхгүй. Хэрэв энэ 4.3 тэрбум ам.долларын зээлийн асуудлыг цуцлахгүй бол 2051 он гэхэд манай улс ногдол ашгаараа зээлээ төлж чадахгүй 22.4 тэрбум ам.долларын өртэй үлдэх юм. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгоогийн хийсэн мэдээллийг та бүхэн санаж байгаа байх. Хэдэн зуун тэрбум ам.долларын баялгаа ашиглаад эцэст нь ийм өртэй үлдэж болох уу.

-Хамгийн гол нь Дубайн гэрээг цуцлахдаа 4.3 тэрбум ам.долларын өрийг хамт цуцлах боломжтой юм уу?

-Бид боломжтой гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, тэр зээлийг “Рио тинто” компани анхны оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөж дансандаа авсан. Магадгүй төмрийн хүдрийн төсөл, ашиглалтын явцад нуралт үүссэн уурхайдаа ашигласан байх. Хоёрдугаарт, Оюу толгой компани үйл ажиллагаагаа эхлээд л 2013-2015 онуудад нэг тэрбум 80 сая ам.долларын ашигтай буюу чөлөөт мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй ажилласан байдаг бөгөөд үүнийг хувь нийлүүлэгчийн зээл төлөхөд зарцуулсан байна. Тодруулбал, жилдээ 400-500 сая ам.долларын чөлөөт мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй ажилласан тохиолдолд далд уурхайн бүтээн байгуулалтыг өөрийн үйл ажиллагааны орлогоороо бүрэн санхүүжүүлэх боломжтой байжээ гэж дүгнэж болно. Энэ боломжийг 2015 онд Дубайн гэрээгээр, 4.3 тэрбум ам.долларын зээлд шилжүүлсэн болж байна. Анх энэ зээлийг “Рио тинто” компани өөрийн дансандаа авч өөрийн бизнесээ санхүүжүүлсэн байж болзошгүй талаар би дээр хэлсэн. Тэгээд манай Оюу толгой компанийн ашгийг зээлийн төлбөр хэлбэрээр аваад эргүүлээд өөрт нь зээлдэг болсон хэрэг л дээ. Үүнийг санхүүгийн хөндлөнгийн хараат бус хяналт оруулж нягтлаад явахгүй бол болохгүй. Хөрөнгө оруулагчийн үүргээ гүйцэтгэхгүй, зээлд зуучлагч болоод хамтрагчаа өрөнд оруулж болохгүй. Энэ бол луйвар. Магадгүй энэ асуудлыг олон улсын арбитрт өгөх шаардлага ч үүсч магадгүй. Уг асуудлыг Түр хороо судалж байна.

-Х.Нямбаатар сайд “Засгийн газраас далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг ямар нэгэн нөхцөлгүйгээр цуцлах байр суурьтай байгаа” гэдгийг хэлсэнЕр нь далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг ямар нэгэн нөхцөлгүйгээр цуцлах нь ашигтай юм ууэсвэл сөрөг нэхэмжлэл гаргах нь зөв юм ууҮүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Юу гэсэн үг вэ. Нөгөө 4.3 тэрбум ам.долларын зээл болон манай талд хохиролтой заалтуудыг нь цуцлахгүйгээр Дубайн гэрээг шийднэ гэж үү. Тийм зүйл байхгүй гэдгийг Түр хорооны чиглэлд тусгасан байгаа. Би арай ч тийм зүйл хийнэ гэж бодохгүй байна.

Рио өөрийн гар хөл бологч манай нөхдүүдээр 4.3 тэрбум ам.долларыг далд уурхайд ашиглачихаад юу яриад байгаа юм. Би дээр хэлсэн: “Рио тэр мөнгийг анхны оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөж өөрийн дансандаа аваад өөртөө ашигласан, нөгөө талаар “Оюу толгой” компанид тэр зээл шаардлагагүй байсан. “Оюу толгой” компани үйл ажиллагааны орлогоороо далд уурхайн хөрөнгө оруулалтаа хийгээд явах бүрэн боломжтой байсан.

-“Рио тинто” болон “Туркойз хилл ресурс” компаниудын хооронд Далд уурхайн бүтээн байгуулалтад зориулж дахин 2.3 тэрбум ам.долларын нэмэлт зээл авах хэлцэл хийгдсэн тухай яригдаж байнаЭнэ үнэн үү?

-Үнэн. Эдгээр компаниудын хооронд энэ оны дөрөвдүгээр сарын 9-нд тийм хэлцэл явагдсан мэдээллийг тухайн компаниудын албан ёсны сайтуудаас авсан. Уг хэлцэлд Засгийн газраас дэмжлэг авах тухай асуудал туссан байсан. Энэ зорилгоор бүр санхүүгийн дэмжлэг, зардал гаргах тухай ч заалт харагдсан. Өөрөөр хэлбэл, манайхныг дахин лоббидох гээд байгаа зардал юм уу. Тийм учраас УИХ-ын Түр хороо дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээрээ аливаа нэмэлт санхүүжилт, зээлийн асуудлыг зөвшөөрөхгүй байх чиглэлийг Засгийн газартаа өгч байна. Энэ зээл нь 10 тэрбум ам.доллар болж төлөгдөх тооцоотой юм билээ. Дахиад ийм зээл авбал эцэстээ 22.4 тэрбум ам.долларын өртэй үлдэх улс чинь бүр дампуурна биз дээ. Тиймээс дахин нэмэлт зээлийн тухай асуудал байж болохгүй. Ер нь энэ хөрөнгө оруулагч чинь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хөрөнгөө оруулаад ашигтай ажиллуулаад үйл ажиллагааны орлогоороо дараагийн хөрөнгө оруулалтаа хийгээд явна гэсэн болохоос зээл авч өрөнд оруулна гээгүй шүү дээ. Өнөөдөр манай нийт гадаад өрийн 36 хувь, хувийн салбарын гадаад зээлийн 53 хувийг “Оюу толгой” компанийн зээл эзэлж, манай улсын өрийн дарамтыг нэмэгдүүлж, зээлжих зэрэглэлийг бууруулж байна.

Манайхан энэ сайхан ордоо бизнесийн соёлгүй луйврын компанид алдчихаад байна. Одоо дэлхийн зах зээл дээр алт, зэсний үнэ өсөж, борлуулалтын орлого нь нэмэгдэн монголчууд Оюу толгойн баялгаасаа хүртэх боломж гараад ирэхээр дахин зээл өгч өрөнд барьж өгөх гэж байна. Энэ чинь юуг хэлээд байна, ямар хөрөнгө оруулагч вэ, бодох хэрэгтэй.

-Оюу толгой төслийн хэлэлцээрийг үр дүнтэй болгохын тулд ямар чиглэлзарчим барих хэрэгтэй вэХэлэлцээр хийхдээ анхаарууштай хамгийн маргаантай асуудал юу вэОнцолбол?

-Өмнө УИХ-аас гаргасан 2008 оны 40 дүгээр тогтоол, 2009 оны 57 дугаар тогтоол, 2019 оны 92 дугаар тогтоолуудын хэрэгжилтийг хангуулах ёстой. Өөрөөр хэлбэл, Оюу толгойн ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулж, өгөөжийн нэрлэсэн үнээр 53 хувийг Монголын тал хүртэх тохиролцоог биелүүлэх шаардлагатай.

Мэдээж, манайхныг хууль бусаар лоббидож, дэндүү ашигтай гэрээ байгуулсан учраас хөрөнгө оруулагч тал амархан буулт хийхгүй нь ойлгомжтой. Гэхдээ, энэ ашгаа манай улстөрчдийг авлигалдах замаар хийсэн. Энэ бол гэрээг өөрчлөх нэг хүчин зүйл юм.

Тухайлбалхөрөнгө оруулалтын гэрээг байгуулж гарын үсэг зурсан С.Баярцогт гэрээ байгуулахаас өмнө энэ компани хувьцааг худалдаж аваад ашигтай гэрээ байгуулж гарын үсгээрээ баталгаажуулчихаад дараа нь хувьцаагаа зарж ашиг олсон нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсонМөн түүний холбогдох нэр бүхий компаниуд Оюу толгойд бараа ажил үйлчилгээ нийлүүлэх замаар асар их хэмжээний орлого олсон байдагМөн “Рио тинто” компанийн зэсийн группийн захирал Б.Болд 2010-2018 оны хооронд Б.Бямбасайхан болон нэр бүхий зургаан улстөрчдөд ихээхэн хэмжээний мөнгө шилжүүлсэн асуудал яригдаж байгааҮүнийг бид цаашид нягталж шалгуулна.

-Гүний уурхайн зардлын хэтрэлтийн асуудал мөн ярвигтай байгааЗасгийн газраас энэ асуудалд хөндлөнгийн шинжээч ажиллуулна гэж байгаа ч энэ бүтээн байгуулалт нь дэлхийд шинэ гэдэг утгаараа шинжээч олдоход бэрх гэдгийг зарим эдийн засагчид хэлсэн байдагЗасгийн газраас шинжээчдээ яаж сонгон шалгаруулах юм бол?

-Тэр “шинжээч олоход бэрх” гэж байгаа нөхөр чинь нөгөө талын захиалгаар л ярьж байгаа хүн. Туркойзын жижиг хувьцаа эзэмшигчид энэ зардлын хэтрэлтийн асуудлыг нягтлуулж, шүүхдэж байгаа юм билээ. Манай тал ч гэсэн уг асуудлаар маргаан үүсгэх ёстой. Удахгүй энэ талаар бид бас шийдвэр гаргана. Ер нь яагаад зээлээр санхүүжүүлсэн, зардлаа хэтрүүлсэн асуудлыг санхүүгийн хөндлөнгийн хараат бус байгууллагаар шалгуулж дүгнэлт гаргуулахаас өөр арга зам байхгүй. Ингэж байж л асуудал ярихаас биш таамгаар “тэгэх байсан, ингэх байсан” гэж ярьж болохгүй.

-Менежмэнтийн төлбөрийг бууруулах асуудлыг хөндөж байгаа болов уу?

-Энэ бол манай улсыг хохироож байгаа нэг гол хүчин зүйл шүү дээ. Манай улс баялгаа ашиглуулсны төлөө авч буй роялти буюу нөөцийн төлбөрөөр 2020 онд 59 сая ам.доллар, НӨАТ-аар 39 сая ам доллар хүртэж байхад “Рио тинто”компани зөвхөн менежемэнтийн төлбөрт Оюу толгой компанийг алдагдалтай ажиллуулчихаад 101 сая ам.доллар хүртсэн байна шүү дээ. Манай авч буй гол хоёр татвар нийлээд ч менежемэнтийн төлбөрөөс бага байгаа биз. Үүнээс гадна Дубайн гэрээгээр Рио тинто баталгааны шимтгэл 1.9 хувь, Рио тинто сервисийн нэг хувийн хураамж авдаг болсон. Энэ хоёр нийлээд 2020 онд 160 сая ам.доллар болсон байна. Зээлийн төлбөрт 2020 онд 590 сая ам доллар авсан нь нэг өдөрт 1.6 сая ам.долларыг зээлд төлж байна гэсэн хэрэг. Тиймээс зөвхөн менежемэнтийн төлбөр бус мөн бусад төлбөр хураамж, зээлийн төлбөрийг бууруулах, цуцлах саналыг тавьж байгаа.

-Одоогийн байдлаар хөрөнгө оруулагч хэдийн хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм бол...?

-Маш чухал асуулт байна. Одоогийн хэлэлцээрээр нэг яригдах зүйл бол “Рио тинто” буюу хөрөнгө оруулагч Хөрөнгө оруулалтын гэрээний 3.10 болон 15.11.2-д заасны дагуу хөрөнгө оруулалтын үүргээ гүйцэтгэсэн эсэхийг нягтлах ёстой юм. Нэг талдаа хөрөнгө оруулагч уу, зээлд зуучлагч уу гэдгийг тодруулах шаардлагатай гэж бид үзэж байгаа.

Одоо 2020 оны байдлаар Оюу толгойд хувь нийлүүлэгчийн 9.4 тэрбум ам.долларын зээлгуравдагч этгээд (Дубайн)-ийн 4.3 тэрбум ам.долларын зээл, “Рио тинтогийн 2.7 тэрбум долларын хувьцааны санхүүжилтманай 34 хувийн 1.4 тэрбум ам.долларын хувьцааны санхүүжилт хийгдсэн байнаҮүнээс хөрөнгө оруулагч маань үүргээ гүйцэтгэхгүй зээлд зуучилсан нь тодорхой харагдаж байгаа бизМанай 1.4 тэрбум ч нийлмэл хүүгээр бодогддог зээл шүү дээЭнэ зээл 2051 он гэхэд 22.4 тэрбум ам.долларт хүрч өр болж үлдэх юмИйм л зүйл манай тухайн үеийн эрх мэдэлтнүүд хийчихээд “түүх цагаатгана” гээд л гүрийгээд байгаа ичих булчирхайгүй хүмүүс шүүХудлаа гүтгэсэн бол намайг шүүхдээрэй.

-Өчигдрийн Түр хорооны хурлаар Лондонгийн арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахаар болсон уу?

-Тэгсэн. Лондонгийн арбитрын шүүхэд Оюу толгой ХХК-ийн татварын маргаанд манай Засгийн газрыг энэ сарын 30-ны дотор багтаан сөрөг нэхэмжлэл гаргах чиглэлийг Түр хорооноос өглөө. Энэ удаагийн хуралдаанаар Татварын байгууллагын мэдээллийг сонсоод ийм шийдэлд Түр хороо хүрсэн. Манай татварын байгууллага хэдэн арван их наяд төгрөгийн торгуулийг “Оюу толгой”компанид тавиад байгаа юм билээ. Үүний эхний үр дүн гарч саяын нэг их наядын торгуулийн төлбөрөөр иргэн бүрдээ 300 мянган төгрөг хүртээж байна. Цаашид ч торгуулийн ихээхэн хэмжээний төлбөр орж ирэх боломж байгаа.

 

Р.ХИШИГЖАРГАЛ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)