О.Дашпагма: Хөхүүл ээжүүд вакцин хийлгэж болно

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма дараах асуултад хариулт өглөө. 

-Дархлаажуулалтын ажлын төлөвлөлт ямар үе шатанд явж байна вэ?

-Вакцинжуулалт хэвийн үйлчилж байна. Нэг сая 100 мянга гаруй вакцин хүлээн авснаас 592600 гаруй хүнийг нэгдүгээр тунд хамрууллаа. Үүнээс 253 мянга нь бүрэн тунгаа хийлгэсэн. Нэгдүгээр тунд хамрагдаж байгаа иргэдийг харьяа өрх дүүргээс нь залгаж хоёрдугаар тун хамрагдахыг мэдэгдэнэ.

-Аймаг орон нутгийн иргэд хэзээнээс хамрагдах вэ?

-Хамгийн түрүүнд, хариу арга хэмжээний багуудыг дархлаажуулсан. Хувийн хэвшлийн ажилчдыг дархлаажуулж байна. Удахгүй 50-аас дээш насныхныг дархлаажуулна.

-Уул уурхайгаас болоод хөдөө орон нутагт гацсан хүмүүсийн вакциныг хэрхэн хийх вэ?

-Тухайн орон нутгаас судалгаа авч, тухайн газрынх нь эрүүл мэндийн газарт явуулж байгаа.

-Хөхүүл ээжүүд вакцин хийлгэж болох уу?

-Хөхүүл ээжүүд вакцин хийлгэж болно. Аль ч вакцин хийлгэсний дараа хүүхдээ хөхүүлж болно. АНУ болон бусад орон вакциныг жирэмсэн эмэгтэйчүүдэд хийж байна. Эсрэг заалт байгаа юу гэдгээс хамаарч эмч хийнэ.

-Архаг суурь өвчтэй хүмүүс ямар вакцин хийлгэх вэ?

-Архаг суурь өвчтэй ч гэсэн эмчийн хяналтад ороод эмч зөвшөөрсөн бол аль ч вакциныг хийлгэж болно. Вакцины дараа ямар ч урвал илэрч болно.

-Хоёрдугаар тунд хамрагдсан гээд маскаа тайлж байна. Энэ зөв үү?

-Вакцины бүрэн тунд хамрагдсан ч гэсэн халдварын дэглэмээ баримтлах хэрэгтэй. Халдварын нөхцөл байдал маскаа тайлах хэмжээнд биш байна. Вакцины үр дүнг судалж байгаа. Хүн бүрт харилцан адилгүй дархлаа тогтож байгаа. Вакцин нь халдвараас сэргийлэхээс гадна хүндрэлээс сэргийлнэ. Вакцины нөөцгүй болсон гэх мэдээллээс болж дархлаажуулалтын цэгт иргэд очиж оочир үүсгэж байна. Тухайн эрүүл мэндийн төвөөс залгасан тохиолдолд очиж вакцинаа хийлгээрэй.

Эх сурвалж: ХӨСҮТ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)