МАН, АН-ын бүлгийн гишүүдийн хамтарсан Ажлын хэсэг байгуулагдаж ажилдаа орлоо

Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын болон Ардчилсан Намын бүлгүүдийн санал, улс төрийн зөвшилцөлд үндэслэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, Ажлын хэсэг байгууллаа.

Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Дэд ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал нар ажиллах бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар бүрэлдэхүүнд нь орсон байна.

Тус ажлын хэсэг Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн гишүүд өлсгөлөн зарласнаас үүдсэн улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, санал дүгнэлт боловсруулах үүрэгтэй ажиллах юм.

Ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр (2021.05.11) болж, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, хамрах хүрээ, анхаарах асуудлын талаар саналаа солилцож, ажлын төлөвлөгөө гаргах, холбогдох байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг оролцуулж, мэргэжил, арга зүйн туслалцаа авах нь зүйтэй гэж үзэв.  

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (8)

  • Зочин (59.153.114.126)

    2021-05-12

    За боль доо уи гэж алтанхуяг дэвших вэ дээ бэ дээ хуулиа мөрдөх хэрэгтэй шүү

  • zochin (202.126.88.202)

    2021-05-12

    Zandanshatar.MungOrgil.Delgernaraan ta nar bga huuliig baihgui boltol zasaad NEG hunii tulee buh mungee barj.ymar olon tank.mashin.mori.usand zurgiig n avch klipjuulj hurengee zarj bn Tgeed GANTS tamganii uchiriig unen zuveer n gargaj tavij chadahgui bnuu.Tank.mashind suulgaad bichleg hiij bhaar.Tsergiin dargiin 1jiliin kursees eer tanhimd suuj nomiin duu sonsov uu gedgiig n shagaach.Zaaval Huuk uomuu.Bolovsroltoi zaluuchiud MANd bga bizde

  • (202.55.188.38)

    2021-05-11

    Гарц гаргалгааг нь зөв л шийдээсэй...

  • (66.181.189.16)

    2021-05-11

    Алтанхуягыг сонгуулд нэр дэвшүүлээсэй

  • zochin (103.212.118.109)

    2021-05-11

    AN toloolson hun alga bn naana cjini

  • zochin (103.212.118.109)

    2021-05-11

    AN gj hen bgaad baigaan.

  • ОЮУНЦЭЦЭГ (202.55.188.89)

    2021-05-11

    МАШ ЗӨВ БАЙНА!!АРД ИРГЭД ХУУЛЬЧДЫН САНАЛЫГ ТҮЛХҮҮ АВЧ АЖИЛЛААРАЙ !!!АМЖИЛТ ХҮСИЙ!!!

  • иргэн (66.181.161.94)

    2021-05-11

    ТӨРӨӨС АСУУДЛЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭЖ ГАРЦ ГАРГАЛГААГ ШИЙДЭХЭЭР АЖИЛЛАХ НЬ ЗҮЙТЭЙ.

    2021-05-11

    Гарц гаргалгааг нь зөв л шийдээсэй...