Танилц:Өнгөрсөн онд хамгийн өндөр татвар төлсөн 10 иргэн

Монголын татварын албанаас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт  “Татвар төлөгчдийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг.  Татварын Ерөнхий газраас цар тахлын үед Монгол Улсын Үндсэн хуульд заасан  татвар төлөх үүргээ нэр төртэй биелүүлж, улс орон нутгийн хөгжил,  дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг татвар төлөгч иргэн, аж ахуйн  нэгжүүдийг шалгаруулснаа зарлалаа.  Энэ удаа өнгөрсөн онд хамгийн өндөр татвар төлсөн 10 иргэнийг онцолж байна.

1. Ж.ОДЖАРГАЛ

“М-Си-Эс Групп”-ийн Захирлуудын зөвлөлийн дарга. Цахилгааны инженер мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр.

Боловсрол:

1984-1989 онд ЗХУ-ын Киев хотын Политехникийн дээд сургууль, 1991-1992 онд Монгол Улсын Удирдлагын хөгжлийн институт, 1998-2000 онд Нидерландын Вант Улсын Маастрихтийн менежм.нтийн сургууль.

8.738.9 сая төгрөгийн татвар төлсөн.

2. Ж.ОД

“М-Си-Эс” группийн ерөнхийлөгч, Дипломатч мэргэжилтэй, Магистр.

Боловсрол:

1983-1988 ЗХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны их сургууль, 1992-1993 Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Оксфордын их сургууль

4.610.9 сая төгрөгийн татвар төлсөн.

3. Л.ЭЛДЭВ-ОЧИР

Цахилгааны инженер мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр

Боловсрол:

Политехникийн дээд сургууль, Удирдлагын академийг төгссөн.

502.5 сая төгрөгийн төлсөн

4. Л.ЧИНБАТ

“Гацуурт” группийн ерөнхий захирлаар ажилладаг. Геологич мэргэжилтэй. 2006-2007 онд “Гацуурт” группийн гадаад харилцааны захирал, 2007 оноос Тэрэлж зочид буудлын Ерөнхий менежер, 2011 оны хоёрдугаар сараас эхлэн Монгол ТВ-ийн захирлаар ажиллаж байна.

154.4 сая төгрөгийн татвар төлсөн.

5. Д.ОНЧИНСҮРЭН

"ДЕЛОИТТ ОНЧ АУДИТ" ХХК-ийн ерөнхий захирал

Эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй. Монголын бизнесийн зөвлөлийн татварын ажлын хэсгийн дарга

139.9 сая төгрөгийн татвар төлсөн

6. Ж.ЭНХБАЯР

Эрх зүйч мэргэжилтэй.

Цэргийн нэгдсэн дээд сургууль, Монгол Улсын Их Сургуулийг төгссөн. “Нэхий” ХХК, “Сүлжмэл” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Газар” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан. 222 сая төгрөгийн татвар төлсөн.

7. Л.БОЛД

Зүүн Германы Бернаугийн Үйлдвэрчний Эвлэлийн Хөдөлмөрийн Дээд Сургуульд суралцаж, 1983 онд дүүргэсэн. 154.1 сая төгрөгийн татвар төлсөн.

8. Б.УЯНГА

124.9 сая төгрөгийн татвар төлсөн.

9. Д.СҮРЭНХОРЛОО

311.5 сая төгрөгийн татвар төлсөн.

10. Ж.БАТТУЛГА

123.6 сая төгрөгийн татвар төлсөн.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)