Сэрэмжлүүлэг: Усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-120 см нэмэгджээ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 27-ны өдрийн байдлаар  Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Дэлгэрмөрөн Хангай нурууны арын Идэр, Чулуут, өврийн Байдраг, Буянт, Шаргалжуут, Увс нуурын Тэс зэрэг голуудын   усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-120 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Дэлгэрмөрөн, Идэр, Хэрлэн, Онон, Улз, Онги, Байдраг, Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 5-80 см давсан байна.

  Харин Орхон, Халх голууд үерийн аюултай түвшинг 10-50 см  даван хүчтэй үерлэж байгаа бол маргааш 28-нд Сэлэнгэ мөрний эхээр усны түвшин  20 см орчим нэмэгдэх төлөвтэй байна.

  Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)