Монголын бөх Саид Моллай олимпын мөнгөн медальтан боллоо

Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Саиед Моллай Монгол Улсаас иргэншил авч олимпын дэвжээнд зодоглож байгаа анхны тамирчин юм. 

Тэрбээр эрэгтэйчүүдийн 81 килограммын жинд хүч үзэж буй бөгөөд тэмцээний хоёр дахь тойрогт Казахстаны Дидар Хамзатай барилдаж, барилдаан дуусахаас 20 секундын өмнө иппон үнэлгээгээр ялсан. Ийнхүү шөвгийн 16-т шалгасан бөгөөд гурав дугаар тойрогтоо Азербайжаны тамирчин Мурад Фатиевтай барилдаж нэмэлт цагт вазаригаар ялсан юм. 

Улмаар Саиед Моллай Гүрж жүдоч Тата Григалашвилитай барилдаж өрсөлдөгчөө цэвэр ялж, мөнгөн медалийн төлөө Шамил Борчашвилитай барилдаж, ялалт байгуулсан юм. 

Саиед Моллай барилдааны эхнээс л илт илүүрхсээр вазари авсан юм. Дараа иппон авснаар алтан медалийн төлөө хүч үзэх эрхээ баталгаажуулсан.

Харин тэрбээр аваргын төлөөх барилдаандаа дэлхийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт япон бөх Таканори Нагасед ялагдаж мөнгөн медаль хүртлээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)