Хүннү рок Хойд Америкийг байлдан дагуулна

Метал рокийн түүхэнд шинэ хуудас нээсэн "The Hu " хамтлагийн Хойд Америкт хийх аялан тоглолтын хуваарь гарчээ. Тэд намрын аялал тоглолтоо ирэх есдүгээр сарын 9-нд Индианаполисын "Vogue" театраас эхлүүлнэ.

Хэдийгээр цар тахлын хүндхэн үе үргэлжилж байгаа ч хамтлагийнхан шинэ цомгийн уран бүтээлдээ оржээ. Тэд домогт "Мetallica" хамтлагийн “Sad but true” дууг хүннү рок урсгалаар шинэчлэн дуулсныг "5ро1Шу"-д 142 сая хүн сонссон байдаг.

 

Хүннү рок урсгалыг санаачлагч “The Hu” хамтлагийг 2016 онд байгуулжээ. Өдгөө YouTube сувагтаа 137 сая үзэлт цуглуулсан дэлхийн хэмжээний хамтлаг болсон.

 

Тэднийг монгол үндэстний язгуур хөгжмийн зэмсгийг метал хөгжимтэй хослуулж, хөөмийн аялгуугаар чимж түүнийгээ "Хүннү рок" гэж тунхагласныг дэлхийн рок сонирхогчид мэддэг болжээ. Тус хамтлагийн “Wolf totem” дуу 2019 онд “Billboard” жагсаалтын "Hard rock" дижитал дууны борлуулалтаар тэргүүлсэн анхны монгол хөгжим болсон. Нэмж өгүүлэхэд, “Yuve Yuve Yu” дуу нь мөн тус жагсаалтын долоодугаарт эрэмбэлэгдсэн бол “Wolf totem” дуу нь “Hot rock songs” чартын 22 дугаарт бичигдэж байв. Түүгээр ч зогсохгүй, анхны “Гэрэг” цомог нь хагас сарын дотор борлуулалтаараа "Billboard-ын жагсаалтыг тэргүүлж байлаа.

 

"Hun tour" аялан тоглолтын хуваарь:

 

Есдүгээр сарын 9 - Индианаполис, “Vogue” театр 

Есдүгээр сарын 14 -Филадельфи, Урлагийн театр 

Есдүгээр сарын 15 - Балтимор, Дуурийн театр 

Есдүгээр сарын 16 -Asbury Рark,

Есдүгээр сарын 17 – Carnegie Hall

Есдүгээр сарын 18 - Нью Йорк, Irving Plaza

Есдүгээр сарын 21 - Бостон, “Paradise” рок клуб 

Есдүгээр сарын 22 - Нью Хейвен 

Есдүгээр сарын 25 - Моргантаун, хотын театр 

Есдүгээр сарын 30 - Хьюстон, House of Blues

 

Аравдугаар сарын 1 - Даллас, The Hifi

 

Аравдугаар сарын 4 - Атланта, Variety Playhouse” театр 

Аравдугаар сарын 5 - Пенсакола, “Винил” хөгжмийн танхим 

Аравдугаар сарын 6 - Нью Орлеан 

Аравдугаар сарын 12 - Флинт 

Аравдугаар сарын 13 - Чикаго, Park West

Аравдугаар сарын 14 –Миннеаполис, Varsity” театр 

Аравдугаар сарын 15 - Милуоки, The Rave II

Аравдугаар сарын 16 - Дес Мойнис,

Аравдугаар сарын 18 -Боулдер, “Боулдер” театр

 Аравдугаар сарын 19 - Денвер, “Ogden” театр 

Аравдугаар сарын 20 - Солт Лейк хот, “Юта” цогцолбор 

Аравдугаар сарын 21 - Айдахо мужийн Гарден Сити 

Аравдугаар сарын 23 - Калгари, “МacEwan Hall” 

Аравдугаарсарын 24 - Эдмонтон, “Midway” баар 

Аравдугаар сарын 26 - Ванкувер. “Commodore Ballroom” 

Аравдугаар сарын 27 - Сиатл, “Showbox"

Аравдугаар сарын 31 - Лос Анжелес, “El Rey” театр

 

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Юун байлдан дагуулах бэ (66.181.161.93)

    2021-07-31

    Зүгээр л тоглолт хийнэ гэж болдоггүй юм байх даа, байлдан дагуулна ч гэх шиг, ингэж хүч оруулж хоосон сүржигнэх ямар хэрэгтэй юм бэ