Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хакүхо М.Даваажаргал нар спортыг дэмжих чиглэрээр санал солилцов

Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ, “Токио-2020” олимпийн Монголын багийн элч, сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал нар уулзаж, спортыг дэмжин ажиллах талаар санал солилцсноос гадна хамтдаа олимпийн наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүсч мэндчиллээ. 

Энэхүү яриаг ажил хэрэг болгохоор их аварга Хакүхо Даваажаргал AC Milan, ЦСКА Москва багуудад тоглож байсан Японы шилдэг хөлбөмбөгч Кэйсүкэ Хондатай уулзаж, Монголын хөлбөмбөгийн баг тамирчдыг дэмжин ажиллах талаар ярилцав. Уулзалт яриа амжилттай болж Ковид-ын нөхцөл байдал намжингуут хамтдаа Монголын хөлбөмбөгийн холбоотой уулзаж, хэрхэн дэмжиж амжилтыг ахиулах талаар уулзахаар товлолоо. 

Ярианы явцад 1964 оны Токиогийн олимпод Хакүхо Даваажаргал аваргын аав Ж.Мөнхбат аварга чөлөөт бөхийн төрлөөр оролцож байсан бол К.Хондагийн авга ах Дайсабуро завины уралдаанд оролцож байсан тухай мэдэлцэж сайхан яриа өрнөлөө.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (103.57.92.221)

    2021-07-30

    Оюунэрдэнэ хэн юу яриад ч ойлгох нь юу бол.Хүрэлсүхийн сонголтоор ерөнхий сайд болсон энэ этгээд мулгуугаараа шилэгдсэн байх гэж би бодож байна.Луйварчин эрх баригчдын эрээ цээргүй тонуул спортод орсон нь харамсмаар.Энэ жилийн олимпод манайх маш зохион байгуулалтгүй орлоо.Энэ бол Оюунэрдэний буруу.