Гадаад улс руу зорчигч иргэдийн анхааралд!

ХӨСҮТ нь гадаад оронд зорчигч иргэдийн PCR шинжилгээг авч байгаатай холбоотой дараах мэдээллийг хүргэж байна. Хэрэв иргэн та гадаад оронд зорчих гэж байгаа бол,

– Нислэгээс 24-48 цагийн өмнө 09:00-13:00 цагийн хооронд шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд ХӨСҮТ-ийн амбулаторийн цахим бүртгэлд бүртгүүлж 2 давхрын Нян судлалын лабораторийн сорьц авах хэсэгт хүсэлтээ өгнө.

– Өгөгдсөн маягтанд гадаад паспортны мэдээллээ гаргацтай, гүйцэд, зөв, англиар бичих ба холбогдох утасны дугаараа бичнэ.

– Шинжилгээ өгсөнөөс хойш хариуг 24 цагийн дараа англи хэл дээр бланкаар олгох бөгөөд иргэн та шинжилгээний хариугаа авахдаа бичигдсэн өөрийн мэдээллээ шалгаж авахыг анхаарна уу.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (220.242.196.69)

    2021-08-03

    uern oiriin 2 jildee,eh orondoo bsan n deer,shuu