Хууль хүчний байгууллагуудыг багтаасан ажлын хэсэг байгуулна

Монгол Улсын засгийн газар 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж, Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэх хууль хүчний байгууллагуудыг багтаасан ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 165 тэрбум төгрөг төлөгдөөд байна. Тус банк 2023 онд 2 том бондын төлбөр төлнө. Засгийн газрын баталгаа гаргасан 725 тэрбум төгрөгийн Самурай бондын төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэл гарч болзошгүй юм.

Тиймээс хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг төлүүлэхийн тулд Засгийн газар онцгой анхаарч байна. Чанаргүй зээлүүд төлөгдвөл бондын төлбөрт асуудал гарахгүй.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)