Сураггүй алга болсон 87 настай иргэнийг олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө

Цагдаагийн байгууллагад энэ оны 05 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт “87 настай “Б” нь энэ оны 05 дугаар сарын 05-ны өдөр гэрээсээ гараад одоо хүртэл сураггүй алга боллоо" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас 50 алба хаагч, 6 тээврийн хэрэгсэлтэй хоёр өдрийн турш эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өнөөдөр /2023.05.08/ 17:50 минутад Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, аймгийн төвөөс баруун урд зүгт 18 км газраас эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өглөө.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)