Сураггүй болсон хоёр иргэнийг эсэн мэнд олжээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн Гоёот гэдэг газар тавдугаар сарын 18-ны өдрийн 18:00 цагийн орчим малчин Г нь малаа хариулахаар гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлага иржээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн малчин Г-г эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж тавдугаар 19-ний өдрийн 00:46 цагт гэрээс нь баруун зүгт 4 км-т “Цагаан-Эрэг” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. 

Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн “Алагийн дөрөлж’’ гэдэг газар Завхан аймгийн Дөрвөлжин сумаас Улиастай сумын чиглэлд зорчиж явсан хоёр автомашин тавдугаар сарын 18-ны өдрийн 22:00 цагийн орчим замдаа түр зогсох үед иргэн Д нь сураггүй болсон тухай дуудлагыг тавдугаар сарын 19-ний өдрийн 04:40 цагт хүлээн авсан байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Д-г тавдугаар сарын 19-ний өдрийн 05:00 цагаас эхлэн эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж,  мөн өдрийн 05:41 цагт “Доной” нисэх буудлын гаднаас эсэн мэнд олж эхнэрт нь хүлээлгэн өгсөн байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)