Өвөрхангай аймагт хүчтэй аадар болон мөндөр орсны улмаас үер буужээ

Өвөрхангай аймагт хүчтэй аадар болон мөндөр орсны улмаас зарим газар үер буугаад байна.

Тодруулбал, Өвөрхангай АЗЗА ТӨХК-ийн хариуцдаг А0302 авто замын пк 2-45 км дамнан 2023 оны зургаадугаар сарын 18-ны 14.00 цагийн үед хүчтэй аадар бороо, мөндөр оржээ.

Тус замын зорчих хэсгийн зарим газруудад үер бууж, ус давжээ. Одоогоор замын үзлэг хийж байгаа бөгөөд нэмж үер буухаар байгаа тул анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна. 

Өвөрхангай аймагт амьдардаг манай уншигч өнөөдрийн орсон мөндөр том хэмжээтэй байсан гээд ундааны тагтай харьцуулсан зургийг бидэнд илгээсэн юм. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (192.82.64.167)

    2023-06-19

    Хаана хаанаа болгоомж, сэрэмжтэй байхгүй бол уур амьсгалын өөрчлөлт төвөгтэй болчоод бн.Үер хаана ч болж мэпднэ