Фото сурвалжилга: Үндэсний хэв шинжийг агуулсан цэцгэн гоёлууд

Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах хүрээнд УБЗАА-наас нийтийн эзэмшлийн долоон байршилд үндэсний хэв шинжийг агуулсан, гурван хэмжээст цэцэгт байгууламж хийлээ. Тус байгууламжуудад олон наст болон нэг наст мандлын 20 төрлийн 31 зүйлийн 280 мянган цэцгийг тарьжээ. Тодруулбал,

-Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нисэхийн аюулгүйн тойрог дахь “Тулга” зохиомжийн хүрээнд 1554 ам метр талбайд зүлэгжүүлэлт хийн, 63 метр гоёлын бут, 50,428 цэцэг,

-Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Наадамчдын замд “Эмээлийн хийцлэл”-д 21,400 цэцэг

-Төв цэнгэлдэхийн гадна талбайн “Эрийн гурван наадам” зохиомжийн хүрээнд

  • “Морьтой хүүхэд”-д 8022
  • “Нум сум харваж буй хүүхэд”-д 4461
  • “Барилдаж буй хүүхэд”-д 6116 цэцэг

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд уулзвар дахь “Хос домбо” зохиомжийн хүрээнд 7400 цэцэг

-Циркийн гадна талбайд “Хос тогос” зохиомжийн хүрээнд 10,100 цэцэг тарьж, чимэглээд байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)