“Алтай” хотхон, Голден парк, “Эрин” хороолол улсын сургууль, цэцэрлэгтэй болно
- 2024-01-19
- Видео
- 0
Баянгол дүүргийн 24-р хороо “Алтай” хотхон, 25-р хороо Голден парк, 29-р хороо “Эрин” хороолол орчим улсын сургууль, цэцэрлэггүй байсан бол дээрх хотхон хорооллуудад улсын сургууль, цэцэрлэгтэй болгохоор хөөцөлдсөн. Энэ санал, санаачилгыг маань хотын дарга Х.Нямбаатар ажил хэрэг болголоо. Тодруулбал,
БГД, 24-р хороо буюу Алтай хотхонд сургууль барих 8000мкв талбай,
БГД, 25-р хороонд сургууль барих 4000мкв талбай,
БГД, 28-р хороонд цэцэрлэг барих 2000мкв талбайг тус тус чөлөөлсөн бол
БГД, 29-р хороо буюу “Эрин” хороололд улсын сургууль, цэцэрлэг барих газрыг зөвшилцлөө.
Ингэснээр хүн ам ихээр төвлөрсөн дээрх хороод болон хотхон хороололд оршин суудаг цэцэрлэгийн насны 3195, сургуулийн буюу 6-18 насны 8931 хүүхэд гэртээгээ ойрхон сурч боловсрох, хөгжих боломж бүрдэж байна.
“Алтай” хотхон, Голден парк, “Эрин” хороололд улсын сургууль, цэцэрлэгийг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар жишиг зургийн төсвийн дагуу барилгын ажил эхэлнэ.
Сэтгэгдэл (0)