Америкт тэргүүлэгч далд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Хөдөлмөрийн яамны урилгаар тус улсад ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын үеэр баруун Вержиниа муж дахь "Өмнөд Лий" нүүрсний далд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус уурхай нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд онцгой анхаарч, ослыг тэглэж чадсан. Хамгийн олон хоног осол гараагүй гэдгээрээ эхний тавд орж буй юм. Уурхайн хамт олон туршлагаасаа хуваалцаж 1500 метрийн гүн дахь олборлолтын үйл ажиллагаатай төлөөлөгчдийг танилцууллаа.

Хөдөлмөрийн хүний амь нас, эрүүл мэндэд анхаарсан олон сайн туршлагыг мэдэж авсан тул энэ арга хэмжээ Монголын төлөөлөгчдийн хувьд нэг талаар сургалт болсныг Дэд сайд онцоллоо.

Тус уурхай ажилчдын гэр бүлд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлдэг. Ямар нөхцөлд ажиллаж байгааг гэр бүлд нь танилцуулах арга хэмжээ тогтмол зохион байгуулдаг нь аюул, осолгүй ажиллахад том нөлөө үзүүлсэн байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (127.0.0.1)

    2024-05-01

    Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus