Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 12.8 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахыг дэмжлээ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар /2024.04.18/ “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан Монгол улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолоор Хан-Уул дүүргийн нутаг дэвгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 12.8 га газрыг спортын арга хэмжээ, ногоон байгууламжийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, газрын хил заагийн эргэлтийн цэгүүдийн солбилцол, талбайн хэмжээг баталсан.

Уг тогтоолоор Улсын тусгай хэрэгцээнд авсан газрын ашиглалт, хамгаалалтад холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавин ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болгосон байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)