Хамгаалалтын бүсэд мотоцикл, моторт дугуйгаар зөвшөөрөлгүй зорчвол хариуцлага хүлээлгэнэ

Богдхан уулын дархан цаазат газрын онгон зэрлэг болон хамгаалалтын бүсэд мотоцикл, моторт дугуйгаар батлагдсан аяллын маршрутаас бусад газраар зөвшөөрөлгүй зорчиж хөрс, ургамлыг сүйтгэх, зэрлэг амьтдын амьдрах таатай орчинд аюул дарамт үзүүлэх, байгаль орчныг бохирдуулах үйлдэл нэмэгдэх болсон.

Дээрх үйлдэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Дархан цаазат газарт хориглосон үйл ажиллагаа бөгөөд уг зөрчлийг гаргаж буй иргэд тус үйлдлээ таслан зогсоохыг анхааруулж байна. 

Дархан цаазат газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу иргэнийг 500 нэгжтэй, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг анхааруулж байна гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)