Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг, Дорнод-Монголын тал нутгаар халж, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орно .

2024 оны 07-р сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн төв хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +20...+25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар +31...+36 градус, бусад нутгаар +25...+30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +28...+30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +28...+30 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +25...+27 градус дулаан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)