Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна.

 2026 оны 06-р сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно, дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар +13...+18 градус, Алтайн өвөр говиор +28...+33 градус, Их нууруудын хотгор, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, голын хөндийгөөр +23...+28 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +19...+21 градус дулаан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)