Баянхошуу орчимд зам хаалаа
- 8 цаг 3 мин
- Улаанбаатар
- 0

Баянхошуу гудамж төслийн зам барилгын ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн тодорхой байршилд зам хаах мэдээллийг хүргэж байна.
Тодруулбал, СХД-ийн 7-р хороо Тэс шатахуун түгээх клонкоос Улсын хүүхэд, залуучуудын театрын чиглэл дагуу ус зайлуулах хоолойн ухмал угсралтын ажил хийгдэх учир замыг хэсэгчлэн хаах тул жолооч та бүхэн түгжрэлийг тооцоолон өөр зам сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Замыг өнөөдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 9-ний 12:00 цагаас хааж, 2026 оны зургаадугаар сарын 10-ны 06:00 цагт нээнэ гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)