Хавар ирлээ шүү хүүхнүүдээ

Хавар ирлээ шүү хүмүүсээ

Хавар ирлээ шүү хүүхнүүдээ

Хачин чамин өнгөөр хорвоо дэлхийг чимээд

Хавар ирлээ шүү хүүхнүүдээ...
Хавар хүмүүсийн биеийн шинэ хуучин арьсны солилцоо аажмаар дээшилж, арьсны өөхөн булчирхайн ялгарал өдрөөс өдөрт нэмэгддэг. Хавар, зуны үед арьсаа сайтар хамгаалж сувилахгүй бол цаг агаарын нөлөөгөөр өнгө нь ганддаг. Ийм үед анхаарах зүйлс:
  -Ус их  ууж биеийн дотор гаднын усны хэмжээг хангалттай байлгах. Шингэн зохих хэмжээгээр ууж, биеийн доторх усны хэмжээгээ хангалттай байлгаарай. Байнга усанд орох, нүүрээ угаах зэрэг нь арьсанд ус нөхвөрлөж, чийглэг байлгаж чадна. Үүнээс гадна, нүүрээ уураар үлээлгэж байвал маш сайн.
   -Ханатлаа унтаж сайтар амрах.  Нар салхинд арьсны шим тэжээл алдагдаж, сэвтэж хорогдсон арьсны эсийг нөхөн сэргээх шаардлагатай. Оройн 22.00 үүрийн 04.00 цагийн хооронд арьс сэргэх хамгийн таатай үе.
 
  -Шим тэжээлээ илүү нөхөж байх. Витамин ихтэй ногоо, жимс, өндөг болон зөгийн бал зэрэг нь арьсны солилцооны чадавхийг нэмэгдүүлнэ.
 
 -Нүүрээ  илж массаж хийх.  Өглөө бүр нүүрний булчин, цусан судлын чиглэл дагуу хоёр гараараа алгуурхан хэдэн минут илж байвал цусны эргэлт болон эсийн ялгаралд сайн бөгөөд арьсны тослогийг ч нэмэгдүүлнэ.
 
 -Сэтгэл санаагаа тайван байлгах. Арьсны мэдрэлийн эс тархины эзэмшилд байдаг учраас санаа сэтгэл тайван бус, айж цочих зэрэг нь арьсны цусны эргэлтэд нөлөөлж, шим тэжээл нь алдагддаг учраас царай улбайж, амархан үрчийж өтөлнө.
 
 -Арьс зөөлрүүлэх тос байнга хэрэглэх. Ийм тосонд витамин A зэрэг шим тэжээл элбэг байдаг учраас байнга хэрэглэвэл арьсны цусны эргэлт түргэсгэн, царайн эсийн ялгаралд сэдэлт өгч, арьсны өнгийг сайжруулж, цаг уураас арьсанд үзүүлэх нөлөөг багасгана.

 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)