Жирэмсэн болон амаржсан эхчүүдэд ...

Жирэмсэн эхчүүдэд өгөх зөвлөгөө

“Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрдөг” учир эрүүл саруул үр удмаа үлдээх нь эмэгтэй таны болон танай гэр бүлийн аз жаргал төдийгүй тэднийхээ өмнө хүлээх хариуцлагыг нэмэгдүүлж байгаа явдал юм.

  • Төрөлтөнд биеэ бэлтгэж, эрүүлжүүлэх
  • Олон төрлийн яанартай хоолыг бага багаар, ойр ойрхон идэх
  • Ажил амралтаа зөв зохицуулж, сэтгэл санаа тайван байх
  • Жирэмсний эрт хугацаанд (3 сарын дотор) эмчийн хяналтанд орох
  • Жирэмсэн болоход амархан ядарч сульддаг тул боломж гарвал унтаж биеэ амрааж байх,  өдөрт хамгийн доод тал нь найман цаг унтаж амрах
  • Өөртөө тохирсон дасгал, хөдөлгөөнүүдийг хийх
  • Архи, тамхи зэрэг хорт зуршлаас татгалзах
  • Жирэмсний сүүлийн саруудад үтрээний угаалга хийх болон бэлгийн харьцаанд орж болохгүй. Учир нь ургийн усны гэр хагарч, халдвар орох аюултай.
  • Улаан бурхан болон улаанууд өвчний халдвараас (тууралтат халдвараас) урьдчилан сэргийлж өвчтөнтэй хавьтал болохоос зайлсхийх.

amarjsan-zuvluguu

Амаржсан эхчүүдэд өгөх зөвлөгөө

Амаржсаны дараа эрүүл ахуйн дэглэмийг сайтар сахих нь эхийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой.

  • Хүүхдийг хөхөөр хооллох нь хүүхдийн эрүүл мэндэд хамгийн чухал нөлөөтэй.
  • Хүүхдээ хөхүүлэхээс өмнө хөхний товчоо буцалсан бүлээн усаар сайн угааж байх нь хүүхдийн гэдэс, ходоод хямрах, хөх үрэвсэхээс сэргийлнэ. Хөхний арьсыг цочроож, хөх хагарч халдвар орох замаас сэргийлж саван хэрэглэхгүй.
  • Өдөр бүр гараа саюандаж угаасны дараа бэлэг эрхтэн хярзан орчмыг буцалсан бүлээн ус гоожуулж угаах буюу шүршүүрээр угаана.
  • Амаржсан эх 2 сар болсоны дараа ваннанд усанд орж болно.
  • Дотуур хувцас цэвэр, бие барихгүй уужуу байх нь тохиромжтой.
  • Ор дэвсгэрийн даавуу, цагаан хэрэглэлийг тогтмол цэвэр байлгаж, бохирдсон тухай бүрт нь сольж байх шаардлагатай.
  • Шавхарганы өнгө нь өөрчлөгдөж, үнэртэй болох, халуурах нь халдвар авсаны шинж тэмдэг тул мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)