Өдөр болгон усанд орох нь сайн зүйл биш

Ялангуяа шингэн саван хэрэглэж өдөр болгон усанд орох нь сайн зүйл биш хэмээн Израилийн эмч нар анхааруулж байна. Зун долоо хоногт хоёроос дээшгүй удаа усанд орох хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Толгойгоо өдөр болгон угаагаад хэрэггүй гэнэ. Өдөр болгон усанд орж тэгэх тусмаа төрөл бүрийн саван ашиглах нь эрүүл мэндэд хортой гэнэ.

Учир нь байнга усанд орсноор арьсны гадаргуу дахь шүлтлэг орчин алдагдаж, хэт хуурайшиж эхэлдэг байна. Ингээд зогсохгүй байгалиас заяасан тусгай “түрхлэг” устаж алга болдог аж. Энэ “түрхлэг” нь хүнийг төрөл бүрийн мөөгөнцөр болон нянгаас хамгаалж байдаг гэнэ.

Ялангуяа шингэн саван хамгийн хортой үйлчилгээ үзүүлдэг аж. Арьсны гадаргууг байнга угааснаар Д төрлийн амин дэмийг задлан хувиралд оруулдаг бүс устаж бие махбодид энэ төрлийн амин дэмийн дутагдал үүсдэг. Тиймээс байнга усанд орохын оронд биеийн тодорхой хэсгийг цэвэрлэж байх нь илүү үр дүнтэй хэмээн израилийн эмч нар нотолж байна.

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • цэвэрч гуай (66.181.168.8)

    2019-01-21

    цэвэрч гуай ч мундаг цэвэрч юм аа бурхан минь

  • tseverch (202.21.113.141)

    2013-05-01

    haha , boliosoo ooroo usand ordogguim bgaz, magadgui orchini bohirdolt bagatai gadnii orond boloh yen mongold bol garaad l toos shoroo esen busan zuils bga odor bur tolgoigoo ugaadaggui toslogjiod yavj bga hun yaj eruul bh u omhii unernuuleed yavj bh estoim bna da