Эмч нарын хариуцлагагүй үйлдэл дахиад хэдэн хүний аминд хүрэх вэ Н.Удвал сайд аа

- Эрүүл мэндийн салбарын элгээрээ мөлхсөн тогтолцоог өөрчлөх цаг болсон -
Эмч нарын буруутай үйлдэл, хариуцлагагүй байдлаас болж, хэчнээн хүний элэг эмтэрч, хэчнээн хүн эрүүл мэндээрээ хохирч үлдэхийг хэдий болтол та бид хуруу даран тоолж суух вэ. Нэг нь алдаа гаргаж, нөгөө нь золиос болж явсаар өдгөө эмч нараас болж гэсэн тодотголтой осол эндэгдэл тоогоо алдчихаад байна. Хэдхэн хоногийн өмнө хариуцлагагүй эмчийн хуймгай үйлдлээс болж, төрүүлсэн үрдээ ангир уургаа ханатал нь амсуулж амжаагүй залуухан бүсгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн харамсалтай хэрэг гарсан. Гэтэл дахиад л дөрвөн сартай вакцинаа хийлгэхээр очсон ихрүүдэд вакциных нь оронд буруу тариа хийснээс болж, хорвоод хосоороо ирсэн бяцхан үрс эндлээ. Цэл залуухан ханиа, ээв аавдаа л жаахан санагдах охиноо алдчихаад нулимс нь хатаж амжаагүй суугаа ар гэрийнхэнд энэ мэдээ ямар хүнд тусаа бол. Энэ гэр бүлийнхэн цаашид эмч нэрт “алуурчдад”хандах болов уу. Энэ бол эрүүл мэндийн салбарт үүрлэсэн бодит эмгэнэл. Ийм мэдээлэл худалч хүнд өдөр алгасахгүй гарч байхад та бидний энхийн манаанд нүд цавчилгүй зогсоно хэмээн тангараг өргөсөн цагаан халаадтанд яаж итгэх вэ. Энэ он гарахаас эхлүүлээд л эмч нарын гэх тодотголтой хэрэг шил даран гарах болов. Мэдээж үүнээс өмнө ч мөн гарсаар л байсан. Хамгийн эхний жишээ гэхэд л согтуу эмч дөнгөж төрсөн нярайг халуун усаар шалзалсан хэрэг байна.
Тодруулбал, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн сувилагч н.Цэрэнлхам өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нд дөнгөж төрсөн нярайг угаах гэж байгаад буцлам халуун усаар түлсэн хэрэг олон хүний сэтгэлийг өвтгөж, эрүүл мэндийн салбарынхныг түргэн авахуулсан. Охиныг түлэгдсэнээс хойш дөрөв хоногийн дараа нийслэлд авчран Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/ болон Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд эмчилсэн байдаг. Гэсэн ч охины биеийн 50 орчим хувь нь түлэгдсэн байсан тул тухайн үед эмчлэгч нар “Нярайн биеийн ихэнх хэсэг нь түлэгдсэн учир цусанд үрэвсэл илрэх, шингэн алдах, бөөрний үйл ажиллагаа алдагдах, цусархаг хам шинж илрэх зэрэг хүндрэл үүсэх магадлалтай. Одоогоор охины цусанд үрэвсэл илэрсэн, шилбэний жижиг судаснаас цус шүүрч байгаа” гэж мэдэгдэж байсан ч ус уух хувьтай бяцхан охины бие сайжирч, аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад гэртээ гарчихаад байгаа аж. Хэдийгээр түлэгдэлтийн 90 орчим хувь нь эдгэрсэн  гэж байгаа ч “Охины биед хэзээ ч арилахгүй сорви үлдэнэ” гэдгийг эмч нар нуугаагүй. Хариуцлагагүй үйлдлээсээ болж эрүүл саруул мэндэлсэн охиныг гэмтээсэн сувилагч н.Цэрэнлхамыг ажлаас нь чөлөөлсөн бөгөөд Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт ажлын хариуцлагагүй үйлдлээс болж бусдад гэм хор учруулсан гэх шалтгаанаар эрүүгийн хэрэгт буруутган шалгаж байна. Харин үүний дараагаар Клиникийн III амаржих газарт хийсвэр хагалгаагаар төрсөн Э.Хонгорзул гэх бүсгүйн хэвлийд метр орчим марль мартаж оёсноос өдгөө тэрбээр үхэлтэй тэмцэн, хэвтэрт буй. Энэ мэтчилэн эрүүл мэндийн салбарт гарсан онц ноцтой болон олонд ил болсон хэргүүд хэд л бол хэдийг энд дурдаж болно. Мэдэгдсэн нь энэ болохоос үүний цаана мэдэгдээгүй, олны нүд чихнээс тас нуугаад өнгөрсөн хэрэг хэд байгааг хэлэхэд бэрх. Эмч нартай холбоотой хэрэг гарах үед эрүүл мэндийн салбарын зүгээс авч буй арга хэмжээ нь ажлын хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр цалин хасах эсвэл ажлаас халах цаашлаад эрүүл мэндийн салбарт ажиллахыг тодорхой хугацаагаар хорих. Үүнээс өөр арга хэмжээг тэд авахгүй. Нэг үгээр хэлбэл, хүний эрүүл мэнд, амь насаар тоглосон хариуцлагагүй нөхдүүдийг толгойг нь илээд явуулж байгаатай агаар нэг асуудал бол энэ хариуцлагын тогтолцоо. Цаашлаад хохирогчдын зүгээс хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж, шалгуулах хүсэлт гаргасан тохиолдолд тухайн эмчийн асуудал зохих газруудын мэдэлд очдог. Бусад тохиолдолд салбар яам нь ажлаас халах гэх мэтээр арга хэмжээ авах биш жаахан хүүхэд лугаа эрхлүүлээд өнгөрдөг. Өөрөөр хэлбэл, хариуцлага алдсан эмч нараа яам өмөөрөөд л өнгөрдөг гэхэд хилс үл болно. Үгүй гэх нь ээ хариуцлага алдсан эмч нараа ажлаас халахын оронд шүүх, цагдаад нь өгөөд зохих шатаар нь шалгуулчих зориг тухайн эмнэлгийн болон яамны удирдлагуудад байхгүй л сууна. Хэдийгээр эмч нар хариуцлага алдаж, хүний эрүүл мэнд амь насаар тоглож байгаа үйлдлийг аль аль талдаа хаацайлаад өнгөрөх сонирхолтой байдгийг хүний амьдрал гээд зөвтгөж болох ч түүнээс болж хохирсон иргэд ч бас амьдралтай, ар гэртэй гомдож, хорсох сэтгэлтэй гэдгийг хаана хаанаа мартаж боломгүй санагдана. 25-хан настай бүсгүй амиа алдсан хэрэг гарах үед ЭМЯ-ны дэд сайд Ж.Амарсанаа тодорхой арга хэмжээ авна гэдгээ хариуцлагатай мэдэгдэж байсан. Гэвч эмнэлгийн удирдлагуудад хариуцлага тооцох эсэх талаар асуухад “Хэрэв дахин ийм асуудал гарвал эмнэлгийн удирдлагуудыг бүрэн бүрэлдэхүүнээр нь солино” хэмээж байв. Бүхэл бүтэн салбар толгойлж байгаа хүний амнаас гарч байгаа үг гэхэд дэндүү хариуцлагагүй. Түүнийхээр бол дахин хэн нэгэн эрүүл мэндээрээ хохирч эсвэл амиа алдсан тохиолдолд л сая нэг эмнэлгийг “бужигнуулна” гэсэн утгатай зүйлийг л ярьж байв. Алив нэгэн асуудал үүсэх үед холбогдох хүмүүс яг энэ мэт хариултыг хээв нэг өгөөд л сууж байдаг жишиг манайд хэдийнэ тогтсон гэхэд болно. Ийм хуймгай зүйл ярьж суухын оронд хаана, хэн нь хариуцлага алдаж, хүний амь эрсдэх шалтгаан болов гэдгийг нэг баг гаргаад учир начрыг нь олуулчихаж чадахгүй л сууна. Үүний үрээр өнөөх алдаа гаргасан эмч нар “хэн нэг нь цагдаад л битгий хандаасаа, үгүй бол ажлаас халагдах ч яамай” хэмээн алга хавсран сууна. Энэ бол эрүүл мэндийн салбарын элгээрээ мөлхсөн тогтолцооны гор. Үүнийг ямар нэгэн байдлаар өөрчилж, хариуцлага алдсан эмч нарын толгойг илээд өнгөрөхийн оронд эрхэм эмч та хүний амь нас атгаж яваа гэдгийг хатуухан сануулаад өгөхгүй бол цаашид эрүүл мэндийн салбарыг тойрсон хэл ам тасарна гэж итгэхэд нэн бэрх.
М.Өнөржаргал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

Сэтгэгдэл (5)

  • Иргэн (124.158.111.138)

    2013-08-10

    М.Өнөржаргал танаа Монгол Улсын Эрүүл Мэндийн салбар муу байгаа гэнэ тэгвэл яагаад муу байгааг нь эхлээд судлаад олчихооч, юунаас болж буруудаад байгааг нь эзэнжүүлчихээч, энэ алдсан гэгдэх хүмүүс албаар энэхүү алдаануудыг хийсэн мэт бичихийн мэргэжлийн онцлогийг нь мэдрээч, хүнийг хариуцлагатай ажиллуулахын тулд яах ёстой юунаас эхлэж шинэчлэх боломжтойг мэдээд хэн түүнийг хэрэгжүүлхийг үүрэг болгохуу олоод түүнд нь эхлээд хүргэж салбар нь яагаад байгааг засаглалд нь хүргээч. Сайн байна хүн бүр мэдээж нүдэн дээр болохгүй байгаа энэ салбар луу хандаж үгээ хэлэх зөв сайшаалтай гол нь хэнийг нь муулахдаа биш хэнд юу гэж хэлэхээ бодох хэрэгтэй боловуу. Тэгж байж өөрчлөгдөнө гэвч энэ өөрчлөлт мэдээж нэг хүний хийх зүйл биш байлтай. Тогтолцооны гажуудлыг засахын тулд юу хийх ёстойг мэдэх хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарыг ойлгохгүй мэдэхгүй хүн муулж яриад байх салбар бас биш л байх хувь хүнийг биш тогтолцоогоор нь харах хэрэгтэй. Гэхдээ хүн бүр өөртөө дүгнэлт өгөх хэрэгтэй. Ямар ч асуудалгүй хүн эмнэлэгт ханддагүй шүүдээ. Энэ нийгэмд хувь хүний хариуцлага, үүрэг нь хааччихсан юм. Хувь хүн таны эрүүл мэндийг хэн хариуцах ёстойг мэдэхүү арай эрүүл мэндийн байгууллага, түүнд ажиллах ажлтнууд гэхгүй л байлгүй дээ. Хүн та өөрөө өөрийнхөө эрүүл мэндийг хариуцах, өөрөө өөртөө арчаатай байх гэдгээ мэдэхээ байсан юм биш биздээ бурууг хүнээс биш өөрөөсөө хайж сурлдаа. Мэдлэгтэй хүн аливааг арай өөр өнцгөөс хардаг. хэн алдав гэхээсээ илүү Юу нь болохоо байчив хаана алдав гэж...Энэхүү нийтлэлийг бичсэн Өнөржаргалд баярлалаа хөндөх асуудал гэхдээ хэнийг муулж хэнд хандахдаа биш юуг өөрчилж яаж шинэчилэх бэ гэдэг талаас нь оролдож үзвэл зүгээр болов уу. Энэ ард байгаа эрх мэдэлтнээ хамгаалсан дүйнг авгай / ЭМС-ийн сайд/ юу ч хийж чадахгүй нь тодорхой. Парламент, тэр засаг төр энэ асуудал руу өнгийж орж тухтай хандаж байж саяа өөрчлөгдөх тийшээ болох боловуу. Харин ч ЭМС-т ажиллаж байгаа ажилчид өөрчлөх гэж зүтгэсээр байна даанч улс төр, засаг захиргаа нь дэмжиж өгөхгүй байгааг яах бэ. Энэ талаар судлаад үзвэл их юм гарах болов уу

  • Орон гаран (202.55.191.35)

    2013-08-09

    Энэ орон гаран авгай л монголд од болчихоор яах вэ.Төрийн нарийнтайгаа таарахгүй байна гэдэг идэж уухын үүд нь хаалттай байсан гэсэн үг биз дээ.Одоо тэрийгээ халаад идэх ажлаа хийгээд юун ажил вэ л явж байгаа биз дээ.Зайлаач ээ.

  • (202.180.220.86)

    2013-08-09

    taaj kelked ketsuu l dee

  • (202.131.238.146)

    2013-08-09

    Gai bolj duusdaggui avgai shu

  • (182.160.3.247)

    2013-08-09

    удвал гэж худал чалчсан чадвар мэдлэггүй авгайгаас эм салбараа яаралтай авах хэрэгтэй.