Д.Сумъяа дэлхийн хошой аварга боллоо

ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон манай баг тамирчид нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдээс ОУХМ, дэлхийн аварга Т.Баттөгс хүрэл медаль хүртсэн бол ОУХМ Д.Сумъяа жиндээ түрүүлснээр хошой аварга боллоо. Харин байлдааны самбын төрөлд хүч үзсэн Б.Мөнхбат мөнгө, дэлхийн хошой аварга ОУХМ Б.Дамланпүрэв хүрэл медаль хүртжээ. Эрэгтэй тамирчдаас ОУХМ Д.Төмөрхүлэг, О.Ууганбаатар нар хүрэл медалийн зүүсэн байна. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, самбо бөхийн дэлхийн хошой аварга Х.Цагаанбаатар мөнгөн медалийн эзэн болжээ. Ийнхүү энэ сарын 22-24-нд болсон 37 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид эрэгтэй, эмэгтэй, байлдааны самбо гэсэн гурван төрөлд амжилттай оролцлоо.

Б.СЭЛЭНГЭ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (1)

  • (1.11.75.14)

    2013-11-26

    cain bna amjilt xvcii